The Weeknd найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

: 28 өдрийн өмнө / 2018-10-15 12:57:55

Аравдугаар сарын 9-нд канад дуучны найз бүсгүй, супер модель Белла Хадид 22 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. The Weeknd үзэсгэлэнт бүсгүйдээ зориулсан тансаг үдэшлэгийг Нью-Йорк хотноо зохион байгуулахдаа гэрлэх санал тавьсан бололтой.Үдэшлэгт оролцсон зочдын нийгмийн сүлжээнд тавьсан бичлэгт Белла гартаа жижиг улаан хайрцаг атган, The Weeknd-ийг тэвэрч байгаа нь харагдаж байгаа юм.

Мөн Беллагийн эгч Жижи Хадидын Instagram хуудсандаа оруулсан бичлэгээс харахад  бүсгүй зүрх сэтгэлээ Абеля Тесфайд бүрмөсөн өгч “Тийм” гэж хэлсэн бололтой.


Хосууд өөрсдийн талаар дэлгэрэнгүй ярихаас татгалзах болсон. Учир нь 2016 оны намар харилцаагаа тасалсан хосууд энэ хавраас ахин болзох болсон билээ.
https://www.instagram.com/p/BovBVZFlW5Q/?utm_source=ig_web_button_share_sheet
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих