Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүх улс төрийн эр зориггүй хүн

: 28 өдрийн өмнө / 2018-10-15 15:20:56

  
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР АЛБАН ГАЗАРТ ОЧИЖ, АРХИ ХАЙЖ Л ЯВСАН БАЙХ

–Сүүлийн үед сөрөг хүчин У.Хүрэлсүхийн Засгийн газрыг үргэлж баалж цаашлаад огцруулах асуудлыг хөндөж тавьж байна. Уг нь энэ Засгийн газрыг байгуулалцахад танай нам ч оролцсон. Гэтэл өнөөдөр Засгийн газрыг огцруулна гэж байгаа нь ямар  шалтгаантай юм бэ?

-Ард иргэдийн хүсч байгаа зүйл бол Засгийн газар шударга ёсыг тогтоох тал дээр илүү хүчтэй ажиллаасай гэж хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгө улсын төсвөөс гарахдаа зөв зүйлд зарцуулагдаасай гэж хүсдэг. Гэвч өнөөдөр татвар төлөгчдийн мөнгө Монгол Улсын хөгжилд нэмэр болохуйц бус эсрэгээрээ авлигачдын гарын хурууны салаагаар орж байна. Тийм учраас манай намын зүгээс энэ мөнгийг зөв зүйтэй зүйлд зарцуулж, шударгаар хуваарилдаг системийг бий болгуулахын төлөө шахан шаардаж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирсэн даруйдаа хуулийн хайчийг хайчлуулна, шударга ёсыг тогтооно, хариуцлагыг бэхжүүлнэ гэдэг уриатай гарч ирсэн учраас АН дэмжиж, Засгийн газрыг байгуулалцахад нь хувь нэмрээ оруулсан. Харамсалтай нь, У.Хүрэлсүх хэлсэн ярьсандаа байж чадсангүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хариуцлагыг бэхжүүлэх тал дээр ямар ч ажил хийгдсэнгүй. Албан газарт очиж архи хайж л явсан байх, үүнээс өөр сайжруулсан нэг ширхэг ч ажил алга. Ийм байдлаар бүтэн нэг жилийн хугацааг алдаж байгаа нь Монгол Улсын хөгжлөөс хойш чангааж байна. Иймээс манай намын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг  хөндөж тавьсан.

-2012 оноос хойш Монголоос илэрхий нүүрээ бууруулах болсон хөрөнгө оруулагчид биднийг арайхийн эерэг нүдээр харж эхэллээ. Гэтэл энэ үед Засгийн газраа огцруулж төрийн тогтворгүй байдал үүсгэх нь Монголд ашиггүй гэж ярих хүн олон. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Мэдээж, энэ талаасаа хор хохиролтой ч гэсэн энэ хэвээр цааш үргэлжлүүллээ гэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газраас юу ч хүлээгээд нэмэргүй гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Бүтэн нэг жил харлаа шүү дээ. Хариуцлага тооцож чаддаггүй Засгийн газарт өөрт нь хариуцлага тооцож, ард түмний төлөө ажиллаж чадах дараагийн Засгийн газрыг оруулж ирэх шаардлагатай гэж харж байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар Монгол Улсын хөгжилд хэрэгтэй томоохон төслүүд, эдийн засагт дорвитой бусад ажлыг огт хийсэнгүй. Засгийн газрын хийж байгаа сайн ажлуудыг нэрлэж магтъя гэхэд үнэндээ алга. Би бусдын хийсэн гавьяаг үнэлж мэддэг хүн. Гэтэл магтан сайшаах ажил энэ Засгийн газраас гарсангүй. Ард түмэн ч үүнтэй санал нийлнэ гэж бодож байна. Тийм учраас Засгийн газарт хариуцлага тооцох цаг нь хэдийнэ ирсэн.

-Танай намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Иргэд, ТББ-уудтай нийлж, Засгийн газрыг огцруулна гэсэн. Энэ нь илүү үр дүнтэй гэж үзсэнийх үү?

-ТББ-уудтай нийлж Засгийн газрыг огцруулна гэдэг нь гудамжинд гарч тэмцэхээс өөр аргагүйд хүрснийх. Манай намаас гадна МАН-ын зарим гишүүн Засгийн газраа шахаж шаардан үр бүтээлтэй ажиллуулах талд дээр тодорхой шаардлагуудыг ч тавьж байгаа. Тэдэнтэй хамтарч байж, Засгийн газрыг огцруулна гэхээс бус бусдаар гудамжны тэмцэл хийгээд тэмцэх нь МАН-ын 64 гишүүнтэй УИХ-д боломжгүй зүйл.

-Эрх баригч намын зүгээс өр зээл багасч, манай улсын төсвийн орлого нэмэгдэж, эдийн засагт өсөлт ажиглагдаж эхэллээ гэж ярьдаг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Үгүй ээ. Монгол Улсын гадаад өр 2016 оны зургадугаар сард 24 тэрбум 260 сая ам.доллар байсан бол 2018 оны зургадугаар сард 27 тэрбум 245 сая ам.доллар болж даруй 3 тэрбум 500 сая ам.доллараар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, МАН-ын Засгийн газар 3.5 тэрбум ам.долларын зээл нэмж авч, хүн бүрийг 22 сая төгрөгийн өртэй болгочихоод юу хийсэн юм бэ, юу ч хийгээгүй. Өрийг өрөөр төлж байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас аль Засгийн газрын өрийг төлөөд байгаа юм бэ гэж асуухаар тодорхой хариулт хэлдэггүй. Яагаад хэлж чадахгүй байна вэ гэхээр Сү.Батболдын Засгийн газрын үед авсан өрийг төлөөд байгаа хэрэг. Уг нь өр зээлээр бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байх ёстой. Гэвч энэ Засгийн газар  нэг ч  бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй шүү дээ. Энэ нь ард түмний нүдний өмнө ил байгаа зүйл.

-Намрын чуулганыг нээмэгц УИХ-аар хамгийн эхэнд хэлэлцэгдсэн асуудал нь ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдал байлаа. У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар хариуцлагаа хүлээдэг ёс зүй төлөвшиж байгааг харуулсан явдал болов уу?

-ЗТХЯ-нд болсон хэрэгт хохирогчдын талаас эргэлзээтэй зүйлүүдийг ярьдаг. Сайд нь талийгаачийг ажлаас нь гаргах нөхцөл байдалд оруулсан зэрэг утга агуулга бүхий зүйлийг ярьсан байсан. Тус яаманд болсон хэрэгт ёс зүйн хариуцлага хүлээж сайдын ажлаа өгсөн гэж харахгүй байгаа. Хамгийн гол нь асуудал даамжирч өөрийнх нь нэр хүндэд ноцтойгоор нөлөөлөх вий гэдэг үүднээс бушуухан шиг өргөдлөө өгсөн. Түүнээс биш Ж.Бат-Эрдэнэ сайдын ажлаа эрийн сайндаа өгсөн зүйл биш.

-УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн. Цэцийн энэхүү шийдвэрийг чуулганаар хэлэлцэх үеэр та ихэд эсэргүүцэж, “42-р тойрогт нөхөн сонгууль явуулсан бол МАН ялагдах байсан. МАН нэг ч бүтээн байгуулалт хийхгүй, сайд, дарга нар нь зарцуулсан учраас сонгогчид дээр очих нүүргүй болсон гэж хэлснээ тодруулна уу?

-У.Хүрэлсүх энэ сонгуулийг явуулах сонирхолгүй, очвол ялагдах учраас, жолоочийнхоо ээжээр өргөдөл өгүүлсэн нь үнэн. Би үнэнийг нь л хэлсэн. АН-д нөхөн сонгуулийг хойшлуулах ямар ч сонирхол байхгүй. Манай намаас гадна МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг болгох хүсэл эрмэлзэлтэй байсан. Гэтэл үүнийг хойшлуулах хүсэл сонирхол зөвхөн МАН-д байсан. МАН өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй учир сонгогчдодоо очих нүүргүй болсон нь нөхөн сонгуулийг хойшлуулах үндсэн шалтгаан болсон. Уг нь бол У.Хүрэлсүхэд МАН-ын  дарга, Засгийн газрын тэргүүн гэдэг утгаараа Хэнтийд очоод ялалт байгуулах бүрэн боломж бий. Гэхдээ У.Хүрэлсүх улс төрийн эр зориггүй хүн.

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65-уулаа ялж байхад тухайн үед У.Хүрэлсүх “Манай нам ялагдана” гээд хойшоо сууж байсан хүн шүү дээ. Ийм улс төрийн эр зориггүй хүн өнөөдөр нийгэмд гарч ирэхээрээ айхтар шударга, сэлэмчин шинжтэй болчихдог. Гэтэл үйлдэл нь дандаа хойш суудаг ийм л улстөрч.

–Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэж ярьдаг. Сүүлийн үед Цэцийн нэр хүнд унаж, улстөржсөн шийдвэр гаргадаг гэж олон нийт дүгнэх болсон. Та ч гэсэн үүнтэй санал нийлэх байх?

-Тийм ээ. Цэц уг нь Үндсэн хуулийнхаа дагуу ажиллаж, шийдвэр гаргах ёстой. Гэтэл сүүлийн үед Цэцийн шийдвэр Үндсэн хуулийн бус салбар хуулийг дагасан шийдвэрүүдийг хүлээж авч түүнийхээ дагуу дүгнэлт гаргадаг болсон. Жишээ нь, Цэц нөхөн сонгуулийг хойшлуулсан дүгнэлтийг энгийнээр тайлбарлавал, жил бүр Монгол Улс сонгуулийн жилтэй, жил бүрийн нэгдүгээр сард хэн нэгэн төрийн албан хаагч энэ жил аль нэг тойргийн УИХ-ын гишүүн үхэж үрэгдэж магадгүй аль эсвэл гэмт хэрэг холбогдож магадгүй гээд төрийн албаны ажлаасаа гардаг. Ингээд тухайн хүн зургадугаар сарын сүүл эсвэл аравдугаар сарын эхэн хүртэл нөхөн сонгууль хүлээдэг, хэрэв дээрх хугацаанд ямарваа сонгууль болохгүй бол буцаж ажилдаа ороод  нэг сар хүртэл ажиллаж байгаад дахин сонгууль болж магадгүй гээд жил бүр ийм байдлаар ажлаасаа гарч байхаар болж байгаа юм. Ийм л хөгийн шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргасан. Ер нь бол сонгуулийн жил гэдэг нь УИХ-ын эсвэл  Ерөнхийлөгчийн аль эсвэл орон нутгийн сонгууль болох жилийг л хэлж байгаа юм. Бусад үед төрийн албаны тухай хуулийн үйлчлэл үүнд үйлчлэхгүй гэсэн агуулгатай юм.
 
2019 ОНЫ ТӨСӨВ ЖАЛГЫН ТӨСӨВ БОЛСОН

–Намрын чуулганаар хүлээгдэж буй  хуулийн төслийн нэг бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эсэх асуудал. Бүтэн 16 жил, дөрвөн парламент дамжин яригдаж байгаа эцэг хуулийг өөрчлөх асуудал үеийн үед эрх баригчдын зөрчлийг дагуулдаг. Энэ удаад ч МАН-ынхан эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа. Таны хувьд Ерөнхийлөгчийн засаглал уу? Парламентын засаглал уу?

-Би парламентын засаглалыг дэмждэг. Анх Үндсэн хуулийг батлах үед хамгийн их хэлэлцүүлэг нь засаглалын тогтолцоо байсан. Үндсэн хуулийг батлах үеэр ямарваа нэгэн нөлөөлөлд автдаггүй, хуучны ухаантай хүмүүс хоёр хөрштэй манай нөхцөлд парламентын  засаглал нь илүү тусгаар тогтнолыг авч үлдэх хамгийн сонгодог хэлбэр нь гэж сонгосон байдаг. МАН-ын бүлгийн зарим гишүүн Ерөнхийлөгчийн засаглалтай байх саналыг дэвшүүлж ярьдаг. Тэдэнд хандан зөвлөхөд, хуучныхаа ноён нуруутай, ухаалаг МАХН-ын гишүүдийн олонхоороо шийдсэн Үндсэн хуулиа дагаад явбал Монголын тусгаар тогтнол, ирээдүйд чухал гэж хэлмээр байна.

-Танай намын бүлэг ч гэсэн ийм байр суурьтай байгаа юу?

-Тийм ээ.

-УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. “2019 оны төсвийн төсөл маш их шүүмжлэл хүлээхээр, муу боловсрогдсон. Боловсруулсан хүмүүс нь илт ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдсөн” гэж гишүүд хэлж, шүүмжилж байгаа. Ерөнхийлөгч ч гэсэн үүнийг сануулж, энэ хэвээр батлагдвал 2019 оны төсөвт хориг тавина гэдгээ мэдэгдсэн. Ирэх оны төсвийн ерөнхий зураглалыг юу гэж харж байна вэ?

-2019 оны төсөв урьдын адил сонгуулийнхаа мажоритар системээ дагаж тойргоо дагасан жалгын төсөв болсон. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой болсон гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. 76 жижиг мажоритар тойрогтой хэвээр байх юм бол жалгын төсөв цаашид ч байсаар байна. Ирэх оны төсөв Монгол Улсын эдийн засаг, ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалтуудад улсын төсөв огт зарцуулагдаагүй аргацаасан байдлаар л төсвийг боловсруулсан байна лээ. МАН-ын зарим гишүүн тойрогтоо илүү төсөв авах гэж ажиллаж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар, Сангийн яамны хийж байгаа нэг чухал зүйл нь сөрөг хүчнийг ялгаварлалгүйгээр асуудал шийдэж байгаа нь л  гэгээтэй юм. Бусдаар бол 2019 оны төсөв Монголын хөгжил, ирээдүйн төлөө биш.

-Эрх баригчид сөрөг хүчнээ сонсож байна гэсэн үг үү. Өмнөх Засгийн газар долоон концессын гэрээний асуудлаас болж унасан. Тэгтэл 2019 оны төсөвт 10 орчим концессын гэрээ тусгагдсан байсан. Та танилцаж амжсан байх?

-Зарим концессын гэрээнийх нь хугацаа дуусаагүй, Засгийн газар төлбөр төлөх болоогүй байхад ирэх оны төсөвт тухайн концессын гэрээний төлбөрүүд нь орж ирсэн байна лээ. Хэлэлцүүлгийн явцад концесстой холбоотой нэлээд асуудал үүсэх байх. Тухайн үед  нь байр сууриа илэрхийлээд явна.

–УИХ-ын даргын захирамжаар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн маргаан, Арбитрын шүүхийн шийдвэрийг шалгах ажлын хэсэгт та ажиллаж ажиллаж байгаа. Зээлийн хүүгийн төлбөр нэмэгдсээр л байхад Ажлын хэсгийн зүгээс уг асуудлыг яаралтай нэг талд нь гаргахад шахаж ажиллахгүй байх шиг?

-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөөлөгчийн газарт ажиллаж мөн Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-т очиж ажилласан. Түүнчлэн тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, бас ажиллагсадтай нь уулзсан. Ажлын хэсгийн зүгээс Засгийн газар, Төрийн өмчийн хороонд “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдох дээрх асуудалд шийдвэртэй арга хэмжээ авах ёстой гэдэг албан бичиг хүргүүлсэн ч зарим газраас одоогоор хариу нь гүйцэд ирээгүй байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн асуудал нь мөн шүүх дээр будилаантай. Дээрээс нь ТУЗ-ийн шийдвэргүй учраас одоогийн удирдлагууд нь тодорхой шийдвэр гаргахгүй байгаагаас үүдэж Арбитрын шүүхээс гаргасан зээлийн төлбөрийн хүү нь өдөр ирэх тусам гүйсээр байгаа. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрт том эрсдэлийг авчирч байна. Тийм учраас Засгийн газар, Төрийн өмчийн хороонд  “Стандарт” банкны төлбөрийн асуудалд тодорхой шийдвэр даруй гаргахгүй бол өнөөдрийн байдлаар хэн ч хариуцлага хүлээхгүй, хэн ч энэ асуудалд санаа зовохгүй төлбөр улам нэмэгдсээр байна гэдгийг албан бичгээр хүргүүлсэн. Зарим нэг улстөрч, ялангуяа, МАН-ын гишүүд “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдох “Стандарт” банкны асуудалд гол буруутнуудыг олж, хуулийн хариуцлага хүлээлгэж, холбогдох хүмүүсээр өрийг төлүүлнэ гэх амлалтыг ярьж байгаа. Гэтэл бодит байдалд энэ нь боломжгүй юм. Яагаад гэвэл  2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан Эрүүгийн хуулийн 22.2т “Нийтийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт 1-5 жилийн ял оногдуулна” гэж заасан байдаг. Ингэхдээ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа таван жилийн хугацаатай гэж заасан байдаг. Хамгийн сүүлд 2013 онд болсон дээрх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн дууссан. Өөрөөр хэлбэл, “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан асуудалд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдэг шалтгаанаар ямар ч цагаан захтанд хариуцлага тооцох боломжгүй болчихоод байгаа юм.

Хоёрдугаарт, Жастын Ш.Батхүү гэгч  нь “Надад юу ч байхгүй. Хоёр чихийг минь ав”, Эрүүгийн хариуцлага хүлээнэ” гээд сууж байгаа.  Өнөөдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар аваад үзвэл, “Эрдэнэт” үйлдвэр зайлшгүй өрийг төлөхөөс өөр гарцгүй болж хувирсан байна. Нэгэнт ийм нөхцөл байдалд орсон учраас хариуцлага Засгийн газар, Эрдэнэт үйлдвэрт өөр дээр нь ирэх нь тодорхой. Иймээс тодорхой хэмжээгээр зээлийн хэмжээг бууруулах  эсвэл өр төлбөрийг яаж барагдуулах уу зэрэг арга хэмжээг Засгийн газар яаралтай авсан нь дээр гэж би хувьдаа үзэж байна. Олон улсад өрийг багасгаж, худалдаалах хэлэлцээр гэж бий. Энэ мэт аргыг ашиглаж “Стандарт” банкинд төлөх төлбөрийг төлсөн нь дээр. Учир нь, өдөр өдрөөр зээлийн хүү өсч, ард түмний хүртэх ёстой татварын мөнгөнөөс өр төлөгдөхөд хүрнэ. Тийм учраас Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд маш хариуцлагатай, хурдан шуурхай ажиллах шаардлагатай байна.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ  Н.БАЯРТСАЙХАН ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРГЭСЭН ГЭДЭГ САЙН НЭР ЗҮҮХИЙН ТУЛД ИНТЕРВЕНЦ ХИЙХГҮЙ БАЙГАА.

-Сүүлийн үед шатахууны үнэ, ам.доллар өсч,  иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байна. Эрх баригчдын зүгээс болон Монголбанкныхан валютын ханшийн савлагааг дэлхийн худалдааны дайнтай холбон тайлбарлаж байгаа. Ханшийн өсөлтөд нөлөөлж буй шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Валютын ханшийн савлагааны асуудлаар манай намын бүлэг Ерөнхий сайдад асуулга явуулсан. Үндсэн учир шалтгааныг нь  олж, Засгийн газар бодлогын арга хэмжээ авах боломж байгаа эсэхийг асуусан юм. Монголын эдийн засаг эерэг үзүүлэлттэй байгаа энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн. Мөн Монголбанк валютын нөөцтэй бий. Эдийн засгийн ихэнх үзүүлэлт эерэг байгаа энэ тохиолдолд валютын ханшийг тогтоон барих ажлыг Монголбанк хангалттай сайн хийж чадахгүй байна. Засгийн газартайгаа уялдаж ажиллахгүй байна. Монголбанк интервенц хийхгүй байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын нөөцийг гурван тэрбум төгрөгт хүргэсэн гэдэг сайн нэр зүүхийн тулд интервенц хийхгүй байгаа. Валютын ханш гэдэг бол тодорхой бодлогоор явдаг зүйл. Гэтэл энэ бодлогоо сайн гаргаж чадахгүй байгаа нь улмаар шатахууны үнэд нөлөөлж байгаа. Уг нь шатахууны үнийг барих зөндөө олон арга бий.

–Тухайлбал?

-2012-2016 оны хооронд Н.Золжаргал ерөнхийлөгч асан шатахууны үнийг нэлээд сайн барьсан. Үүний үр дүнд иргэд дөрвөн жил хямд үнээр шатахуунаа хэрэглэсэн. Баруун таван аймгийн иргэд ч гэсэн Улаанбаатартай адилхан үнээр шатахуун худалдан авдаг байлаа.

–Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой гэсэн санаа юу?

-Зарим бараа бүтээгдэхүүнд зайлшгүй байх шаардлагатай. Бид өнөөдөр 100 хувь гаднаас шатахуунаа худалдан авч байгаа энэ тохиолдолд тодорхой хэмжээний дэмжлэгийг шатахуун импортлогч компаниуддаа үзүүлэх нь зөв алхам гэж хардаг.

-Монголын шатахуун импортлогч тоотой хэдэн компанийн монополь хэрээс хэтэрсэн атал төр нэмж тэднийг давраах хэрэг байна уу. Тэд өнөөдөр үгсэн хуйвалдаж нэг л өглөө босоход  үнээ нэмчихдэг шүү дээ?

-Зарим талдаа ийм сөрөг зүйл өнгөрсөн хугацаанд гарч байсан нь үнэн. Үүнийг Засгийн газар, Монголбанк яриа хэлэлцээний түвшинд шийдэж болох асуудал. Өнөөдрийнх шиг хоёр талдаа гарч суугаад байх юм бол шатахууны үнэ цаашид улам нэмэгдэнэ. Үүний хор уршиг нь Засгийн газарт огт  бус  ард түмэн хохирч  байна.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс социализмын үе шиг бүх үнийг хатуу барьж, зах зээлийн үнийг тогтоож чадахгүй. Үнэ ханш нь зах зээлийнхээ дагуу явах ёстой. Шатахууны үнийг барьж чадахгүй гэж өнгөрсөн хавар мэдэгдчихсэн?

-Бодлого гаргаж, бусадтай хэлцэл хийж чаддаггүй хүн ийм мэдэгдэл хийж байгаа юм. Шатахуун импортлогч компаниудын ард мэдээж хүн бий. Уг нь аливаа асуудал хүн хоорондын л харилцаа шүү дээ. Гэтэл Засгийн газар бидэнд хамаагүй гэсэн хандлагыг гаргаад байгаа нь өнөөдөр ийм нөхцөлд хүргэж байна.

–Энэ намрын чуулган хэр ажил хэрэгч болно гэж найдаж байна вэ. Ирэх оны төсөв, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг гол гол хуулийн төслүүдээс гадна та өөр ямар хуулийн төсөлд  онцгойлон анхаарал хандуулж ажиллах вэ?

–Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл намрын чуулганаар орно. Ялангуяа Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр бизнес эрхлэгчдэд төрийн дарамт шахалтыг багасгах тал дээр нэлээд ач холбогдол өгч ажиллана. Улс төрийн намын тухай хуулийн төсөл нийгэмд ч тэр өндөр хүлээлттэй байгаа. Монголын улс төрийн тогтолцоог муухай харагдуулахад хүргэсэн гол зүйл нь улс төрийн намууд өөрсдөө. Ялангуяа намуудын санхүүжилтийг нээлттэй, шилэн болгохын тулд тус хуулийн төсөл дээр чамбай ажиллах ёстой.

- Зарим улс төр судлаачид улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх нь зөв гэж үздэг. Таны хувьд энэ нь хэр оновчтой шийдэл вэ?

- Өнөөдөр улс төрийн намуудын санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө санхүү, эдийн засаг манай улсад байхгүй. Улс төрийн намуудын санхүүжилт тодорхой хэмжээний гишүүд дэмжигчдийн татвар, хандиваас бүрддэг. Үүний зарцуулалтыг нь ил тод байлгахад маш тодорхой хуульчлах ёстой.

Эх сурвалж: News.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Иргэн
27 өдрийн өмнө / 66.181.184.77

Маныг 20,онд АВСЛАХ ёстой мананг төрд байлгахгүй ман ёстой чашаа шүү хүрэлсүх тэнэгээ

Зочин
27 өдрийн өмнө / 66.181.184.77

ПҮРЭВДОРЖ ГИШҮҮНИЙ ЗӨВ ХҮРЭЛСҮХ ДАН ХУДЛАА ЯРЬЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙДАГ ХОГИЙН ПИЗДА БНА ДАХИН МАН ТӨРД БАЙХГҮЙ 20,,,,,ОНД БУЛШЛАХ БОЛНО МАН БУДАА ШҮҮ БАЯР ЭЛБЭГДОРЖИЙГ ШОРОНД ХИЙГЭЭГҮЙ ЦАГТ МАН ХЭЗЭЭЧ НЭР САЙТАЙ ЯЛНА ГЭЖ БАЙХГҮЙ МАЙ САЛААВЧ ШҮҮ ХҮРЭЛСҮХ ПИЗДА МИНЬ

zochin
27 өдрийн өмнө / 116.44.154.116

urgelj hudalaa yridar humuusiin hiimori suld n bur bihgui bolchidog gej yridag unen yum shigee ene purevdorjin tsarai hereg alga AH ingejoorsdiin sunseeree togolj yanaa muu uymand het tuilshirah oorsdod chn HORTOI

zochin
27 өдрийн өмнө / 116.44.154.116

ehleed naad delbersen gedesneesee salchihaad zorig zurh yridaa muu hulgaich nariin bogs doloogch purevdorj hulgaichaa yahaaraa iim hogiin yumnuud ordong buzarlaad suuj bidag bn aa setgehui gej huuhdees doloon dor

ЗОЧИН
28 өдрийн өмнө / 64.119.18.220

ЭНЭ ЭТГЭЭДИЙН ЭР ЗОРИГ ГЭЖ ЮУ БАЙНАА ҮХСЭН ХОЙНОО ЭНЭ ӨӨРИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДДОГ БОЛ УЯАГ НЬ УРТАСГААД УГААДАСЫГ НЬ АХИУ ӨГВӨЛ ХУЦААД БАЙХ ГӨЛӨГ ГАРЧ ИРЖЭЭ. ЧИНИЙ ХАЖУУД У.ХҮРЭЛСҮХ ГЭЖ ЗАЛУУ ХААГУУР ХААГУУРАА ЮУТАЙ ХАРЬЦУУЛШГҮЙ ИЛҮҮ ХҮН .У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДЫГ ХӨНГӨХӨН ХИЙЖ ЧАДАЖ БАЙНА. ТИЙМ БОЛОХООР ЧАМ ШИГ УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛГҮЙ ХҮНИЙ ШААР ХОРСОЛОО ИЛЭРХИЙЛЖ БАЙЖ ЯДАЖ БАЙНА.У.ХҮРЭЛСҮХ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ЭНЭ ИХ МЭДЭГЧИЙН ТОЙРОГТ ӨРСӨЛДӨХ ХЭРЭГТЭЙ ӨМДӨНДӨӨ БААС ШЭЭСТЭЙГЭЭ ҮЛДЭХ БАЙЛГҮЙ. УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛЭЭСЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ БҮҮ ДАЙРЖ ДОРОМЖИЛЖ БАЙ Н.ПҮРЭВДОРЖОО.,..

ЗОЧИН
28 өдрийн өмнө / 64.119.18.220

ЭНЭ ЭТГЭЭДИЙН ЭР ЗОРИГ ГЭЖ ЮУ БАЙНАА ҮХСЭН ХОЙНОО ЭНЭ ӨӨРИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДДОГ БОЛ УЯАГ НЬ УРТАСГААД УГААДАСЫГ НЬ АХИУ ӨГВӨЛ ХУЦААД БАЙХ ГӨЛӨГ ГАРЧ ИРЖЭЭ. ЧИНИЙ ХАЖУУД У.ХҮРЭЛСҮХ ГЭЖ ЗАЛУУ ХААГУУР ХААГУУРАА ЮУТАЙ ХАРЬЦУУЛШГҮЙ ИЛҮҮ ХҮН .У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДЫГ ХӨНГӨХӨН ХИЙЖ ЧАДАЖ БАЙНА. ТИЙМ БОЛОХООР ЧАМ ШИГ УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛГҮЙ ХҮНИЙ ШААР ХОРСОЛОО ИЛЭРХИЙЛЖ БАЙЖ ЯДАЖ БАЙНА.У.ХҮРЭЛСҮХ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ЭНЭ ИХ МЭДЭГЧИЙН ТОЙРОГТ ӨРСӨЛДӨХ ХЭРЭГТЭЙ ӨМДӨНДӨӨ БААС ШЭЭСТЭЙГЭЭ ҮЛДЭХ БАЙЛГҮЙ. УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛЭЭСЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ БҮҮ ДАЙРЖ ДОРОМЖИЛЖ БАЙ Н.ПҮРЭВДОРЖОО.,..

батзандан юу гэлэ
28 өдрийн өмнө / 202.126.88.37

хулгайч ах нарынхаа гэж ирээд л пүрэвдоржоо гэж байгаад л баахан загнахад ёстой банди царайлаад гөлөлзөөд сууж байсан гар энэ мөн үүүүү кккккк