Хар тамхи хэрэглэж байсан этгээдүүдийг Цагдаагийн алба хаагчид баривчилжээ

: 27 өдрийн өмнө / 2018-10-16 10:58:22

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан хоёр этгээдийг цагдаагийн алба хаагч илрүүлэн баривчилжээ. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдрийн 22:00 цагийн үед 17, 18 настай хоёр залуу мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг илрүүлэн шалгаж байна. Мөн тус өдөр Орхон аймагт 34 настай эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бөгөөд Эрүүгийн хуулийн 20.7-д зааснаар 1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорих ял эдлэх аж. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил  хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ төрлийн гэмт хэргийг байнга,  зохион байгуулалттай үйлдсэн бол 5-10 жил хүртэл хугацаагаар ял шийтгэх заалттай аж. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг  хасч 40 мянган нэгжээс 200 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх юм байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих