Фэйсбүүкт үзэл бодлоо илэрхийлээд ХОЁР САЯ төгрөгөөр торгуулах дээрээ тулжээ

: 27 өдрийн өмнө / 2018-10-16 12:50:37

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д Монгол Улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг.
 

Гэтэл Зөрчлийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас иргэд энэ эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд ороод байна. Учир нь саявтархан олон нийтийн цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсний төлөө нэгэн иргэнийг Үнэн ба зөв гэх намын даргын албан тушаалтай А.Отгонбаатар гэгч нь цагдаад өгч ХОЁР САЯ төгрөгийн шийтгэлд унагаажээ.

Үзэл бодлоо илэрхийлээд торгуулсан иргэний тухайд энэхүү шийтгэлтэй санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр энэ тухай фэйсбүүк хуудастаа,  “Миний зүгээс хэн нэгэн хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон агуулгатай худал мэдээллийг нийтэд тараагаагүй.

Тийм байтал А.Отгонбаатарын гомдлын дагуу Мөрдөгчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21.1-ийг баримтлал болгон иргэн Р.Улам-Оргих над дээр “Худал” мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр 2 сая төгрөгийн шийтгэлийн хуудас бичиж прокурорт хүргүүллээ.

Миний зүгээс энэ шийтгэлийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд цаашид ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаа учир захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахаар төлөвлөж байна.

Фэйсбүүкт үзэл бодлоо илэрхийлсэний төлөө захын нэг улс төрч иргэний нэр дээр хүссэн үедээ гомдол гаргаж тэр бүрийг нь Зөрчлийн хуулиар торгож шийтгээд байвал АРДЧИЛСАН НИЙГМИЙН ҮНЭТ ЗҮЙЛ болсон ҮГ ХЭЛЭХ,ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ хязгаарлагдаж, бүр цаашлаад олон нийтийн сүлжээ гэдэг зүйлийн утга алдагдах аюултай хэмээн бодож байна.

Над дээр тохиолдсон зүйл магадгүй маргааш ч тан дээр тохиолдохыг үгүйсгэхгүй. Тиймээс би энэ шийтгэлтэй санал нийлэхгүй байгаа юм” хэмээн бичжээ.



Болсон явдлыг товчхон сийрүүлбэл, Сэтгүүлч мэргэжилтэй, иргэн Р.Улам-Оргихын зүгээс анхлан 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр өөрийн фэйсбүүк хуудастаа, намуудын дарга нарын зурагтай постерийг олон нийтийн сүлжээнээс татаж аван “Намуудын дарга нар сайн дураараа боол болохын төлөө Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх үү” гэсэн агуулгатай постыг бичиж оруулжээ.  

Гэтэл үүнийх нь төлөө Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар гэх хүн цагдаад гомдол гаргасан байгаа юм. Гомдол гаргах болсон шалтгаан нь Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар гэх хүн байсаар байтал тус намын даргыг Ш.Сайхансамбуу мэтээр худал мэдээллийг олон нийтэд түгээсэнд гомдолтой байгаа тул зөрчлийн хуулиар шийтгэж өгнө үү хэмээжээ.

Үүнийх нь дагуу иргэн Р.Улам-Оргих дээр БГД-ын 12-р хорооны хэсгийн байцаагч Ж.Бат-Ирээдүй зөрчлийн хэрэг нээж, удаж төдөлгүй иргэн Р.Улам-Оргихын нэр дээр зөрчлийн тухай хуулиар 2 сая төгрөгийн торгууль бичиж прокрорт хүргүүлжээ.

Хуульчдын зүгээс энэ хэргийн талаар “Иргэн хүн үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсний төлөө торгуулах ёсгүй”  гэсэн байр суурьтай байна.  Тодруулбал, хуульч Д.Оросоо, "Хүний эрхийг хамгаалж өмгөөлнөө. Үг хэлэх, мэдээлэл олж авах, түгээх эрхээ эдэлсний төлөө торгуулсан сэтгүүлч залууг Монголдоо удахгүй очоод үнэ төлбөргүйгээр хууль зүйн зөвлөгөө өгч, өөрийн биeэр өмгөөлж шүүх хуралд нь орж тусална. Энэ асуудал бол тооцоо судалгаа муутай гаргасан Зөрчлийн хуулийн "хэлмэгдүүлэлт" юм. Үг хэлэх, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрх бол Үндсэн хуулиар хамгаалагдсан манай нийгмийн суурь үндсэн эрх шүү. Торгуулдаг эрх чөлөө биш. Би энэ үг хэлэх, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийн асуудлаар докторын зэрэг хамгаалах гэж байгаа судлаач хүн, энэ эрхийг тууштай хамгаалахын төлөө явнаа" хэмээн байр сууриа илэрхийлжээ.



А.Отгонбаатар гэгчийн гомдол гаргах болсон цаад шалтгаан нь өөрийг нь Үнэн ба зөв намын дарга гэж үнэн зөвөөр олон нийтийн сүлжээнд мэдээлээгүйд байсан гэнэ. Эндээс харвал Отгонбаатар гэгч нь намын дарга гэж дуудуулах тун дуртай нэгэн юм гэх дүгнэлтэд хүрч болохоор байгаа юм.  Угтаа бол Үнэн ба зөв намын даргыг Отгонбаатар нь байна уу, Сайхансамбуу нь байна уу. Чухам хэн нь байна вэ гэдгийг иргэд мэдэх албагүй. Сошиал сүлжээнд хүмүүс андуурч, эндүүрч, ташаарч мэдээлэхийг алийг тэр гэх вэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр харин тэгж ташаарч мэдээлсэн бол өөр хэрэг. Гэтэл фэйсбүүк нь өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг ангилал дотор багтдаггүйг хаана, хаанаа санах хэрэгтэй юм.

А.Отгонбаатар нарын тухайд Үнэн ба зөв намыг Ш.Сайхансамбуутай ямар ч хамааралгүй атал тус намыг хамааралтай мэтээр нийтэд худал ташаа мэдээлэл тараасан гэх үндэслэлээр иргэнийг Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн талаар дээр өгүүлсэн.  

Гэтэл А.Отгонбаатарын үгүйсгээд байгаа шиг Үнэн ба зөв гэх нам нь Нарантуулын гэх тодотголтой Ш.Сайхансамбуутай холбоотой юу, түүний санхүүжүүлдэг нам мөн үү, биш үү гэдгийг судлаад үзвэл, мөн гэж хэлэхээр баримтууд өчнөөн байгаа юм.

Жишээ дурдахад л, Үнэн ба зөв намыг үүсгэн байгуулсан гэдгээ  Ш.Сайхансамбуу гуай өөрөө нуусангүй. Тодруулбал, тэрбээр “25-р суваг телевиз”-ийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ, "Би 2016 оны сонгуулийн дараа Үнэн ба зөв гэдэг намыг үүсгэн байгуулсан. 2020 оны сонгуульд нэр дэвших гээд өөрийгөө болон хэсэг залуучуудыг бэлдэж байна” хэмээн ам алджээ.



Бодвол Ш.Сайхансамбуугийн 2020 оны сонгуульд уяж, сойж байгаа залуучуудын нэг нь Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар гэгч бололтой. Тийм байтал А.Отгонбаатар нь Ш.Сайхансамбууг Үнэн зөв намд хамааралгүй хэмээн мэлзэж, энэ тухай үзэл бодол, байр сууриа илэрхийлж бичсэн иргэнийг шүүхэд өгсөн нь хачирхалтай.

Эцэст нь Отгонбаатараас асуух нэг асуулт байна. Үнэхээр л өөрийн чинь үгүйсгээд байгаа шиг Үнэн ба зөв нам Ш.Сайхансамбуугаас огтхон ч хамааралгүй юм бол өнгөрсөн хугацаанд намаа хэрхэн, яаж санхүүжүүлсэн тайлангаа олон нийтэд үнэн зөвөөр тайлагначих. Тэр цагт буюу хэнээс ч хараат бусаар намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлж байснаа нотолчихвол өөрийг чинь Үнэн ба зөв намын дарга гэдэгт итгэж, хүлээн зөвшөөрье. Харин үгүйсгээд байгаа Г.Сайхансамбуугаасаа санхүүгийн дэмжлэг авч байсан чинь үнэн байх аваас Үнэн ба зөв намын дарга гэдэг сэтэрт чинь үнэндээ л итгэж чадахгүй нь дээ.



Х.Онон

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
26 өдрийн өмнө / 202.126.89.218

үхсэн.үүсгэн байгуулагч нь Сайхансамбуу л юм байншдээ.Отгонбаатар бол зүгээр л хүүхэлдэй л юм байна.Тийм л юм бол анх үүсгэн байгуулсан он сар өдөр болон үүсгэгчийн нэр бүгд архивт байгаа.шүүгээд гарга.тэгээд л учир тайлагдана.сэтгүүлч хэлэх үг нь : үүсгэн байгуулагч нь энэ хүн гэдгийг л мэднэ гээд суухад ямарч торгууль төлөлхгүй гарна.нотлох баримтаа болон хэлзүйгээ сайн ашигла.

Ооркоо Отгонбаатарт
27 өдрийн өмнө / 203.91.112.139

Энэ Отгонбаатар гэж явдаг жорлон. Залуу хүн байж гэдэс гүзээгээ ч аятайхан арчилж тордоод аваад явчиж чадахгүй ийм мал улстөр хийнэ гэж байдаггүй л байхгүй юу. Сайхансамбуугийн доодохыг долоож олсон хэдэн төгрөгөө дуугай цуслаад явж байхад яадаг байна даа. хммм

Хи
27 өдрийн өмнө / 66.181.161.107

Энэ залуу чинь харин 76 орчвол монголчуудаа бараг бүгдыг нь торгуулын өр шорон 2т шаачих гаруу ай...шинэ намын нэрыг ч хог дээр хаялаадаа чи...

Амар
27 өдрийн өмнө / 202.179.24.74

Хууль бол хууль л байх ёстой.Намын даргын нэрийг сольж худал мэдээлэл тараасан учраас өөртөө сайн дураар торгууль оноосон гэсэн үг.