Таны утасны сүлжээ удаан байна уу? Үүнийг мэдээд авахад илүүдэхгүй шүү

: 27 өдрийн өмнө / 2018-10-16 16:44:06

Утасны интернэт хурд удаан байх үнэхээр шаналгаатай байдаг. Тэгвэл үүнийг сайжруулах талаар ямар нэгэн арга та мэдэх үү?

Замд явж байхдаа яаралтай зурвас эсвэл ямар нэгэн чухал хавсралт файл татаж байхад таны утас сүлжээнд холбогдохгүй, интернэт орохгүй байх тохиолдолтой учирч байсан уу? Бидний ихэнх нь ийм асуудалтай тулгарч байсан бөгөөд зүгээр интернэт муу эсвэл сүлжээ багатай газар явж байна хэмээн өөртөө итгүүлдэг. Гэхдээ энэ үнэхээр сүлжээтэй холбоотой гэж үү?

Энэхүү сүлжээний асуудлыг шийдэх хялбархан арга байдаг ба та туршаад үзэхэд илүүдэхгүй биз.

1. Хяналтын төв (Control center)-ийг асаа.
Хэрэв та iPhone X барьдаг бол баруун дээд булангаасаа доош хуруугаараа гүйлгэ. Харин iPhone 8, iPhone 7, iPhone SE гэх мэт арай хуучны загварын утас бол голын товчлуураасаа дээш дэлгэцэн дээрээ гүйлгээрэй. Ингэснээр та хяналтын төвөө гаргана.

2. Утсаа нислэгийн горимд шилжүүл.
Онгоцны зурагтай дүрсэн дээр дараарай. Ингэснээр таны утас нислэгийн горимд шилжиж түр хугацаагаар таны 4G LTE интернэт холболтыг салгана. Өөр ямар нэгэн үйлдэл хийхээс өмнө хэдэн секунд түр хүлээнэ үү.

3. Нислэгийн горимоо одоо унтраана уу.
Нислэгийн горимоо унтраахын тулд тухайн дүрсэн дээрээ дахин нэг дарахад л хангалттай.

Үүнийг сүлжээгээ дахин тохируулах бяцхан арга хэмээн ойлгож болно. Энэ тохиргоог хийснээр таны утасны интернэт холболт хуучнаасаа илүү дээр байх болно гэдгийг баттай хэлж болно. Вэб сайт орж үзэх, и-мэйл шалгах гэх мэт зүйлс илүү хурдан хялбар байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
25 өдрийн өмнө / 66.181.183.58

yostoi ineedtei medeelel baina.

Zero
25 өдрийн өмнө / 190.2.152.102

Arai dutuu yu