Япон улсыг сонгон аялах жуулчдын тоо буурчээ

: 27 өдрийн өмнө / 2018-10-16 17:54:11

Япон улсыг сонгон аялсан гадаадын жуулчдын тоог харуулсан сар тутмын үзүүлэлт 2013 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд энэ нь удаа дараа байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэнтэй холбоотой тухай тус улсын Засгийн газраас мягмар гарагт гаргасан тайланд мэдээлжээ.

“Өнгөрсөн есдүгээр сард Япон улсаар аялсан гадаадын жуулчдын тоо 2 сая гаруй байсан нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 5.3 хувиар буурсан үзүүлэлт болсон” гэж Японы Аялал жуулчлалын газраас мэдээлсэн байна.

Есдүгээр сарын 6-нд тус улсын хойд нутгийн Хоккайдо муж арал дээр 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 40 гаруй хүн амиа алдаж, муж даяар цахилгаан хангамж тасарсан билээ.

Энэ оны хоёроос зургадугаар сард Япон улсаар аялсан гадаадын жуулчдын тоог өмнөх үетэй харьцуулахад ихээхэн өссөн дүнтэй байсан бол Осака мужид газар хөдлөлт болж, баруун нутгуудаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас долоо болон наймдугаар сард жуулчдын тоо буурч, дээрх өсөлт саарсан байна.

Есдүгээр сард жуулчдын тоо буурсан үзүүлэлтийг үл харгалзан 2018 оны нэгээс есдүгээр сарын хугацаанд Япон улсыг сонгон аялсан нийт жуулчдын тоог авч үзвэл 23.468.500 байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих