З.Энхболд хөдөлж, АН руугаа явна

: 26 өдрийн өмнө / 2018-10-17 11:40:11

Ийм “хөдөлгөөн” болно гэж эх сурвалж хэлж байна.

Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ойрын үед төрийн ажлаа өгөөд АН-ынхаа бас нэг хариуцлагатай албан тушаалд томилогдож очихоор болжээ.

Энэ өнөөдөр гарсан шийдвэр биш гэнэ. Аль эрт, жил гаруйн өмнө хийсэн тохироо юм байна.

З.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялсны дараа гэнэтхэн Тамгын газрын даргаар нь томилогдож олныг цочоосон. Яагаав, тэр жилийн наадам дээр шинээр цол авсан бөхчүүдийн зарлигийг уншаад гарч ирээгүй юу. Тэр үед УИХ-ын чуулганы танхимын хойморт алх барьчихсан суудаг төрх, АН-ын даргын хувьд хэнд ямар тойрог хуваарилахыг ганц толгойгоороо мэдэж байсныг улс амьтан мартаж амжаагүй байв.

Тэгвэл тэрбээр удахгүй яг л тэр үе шиг гэв гэнэт АН-даа “үсрээд” очихоор болсон байна. АН-ынхан ч яахав, З.Энхболд даргыгаа "...Намдаа тавтай морил” гээд л угтаад авах биз ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
22 өдрийн өмнө / 64.119.25.204

Энхболдын сэтгэх чадвар боловсрол сайн. Зев явбал энэ хун ихийг хийж чадна.

AH buleg
23 өдрийн өмнө / 116.44.154.116

hedhen hnii amijrgaagaa zalguuldag ene ardchilal bish AH gesen 2usegen deer togtoj bigaagaa medehgui 2useg hoorondoo salaad yvchihad tseejee deldegch nar oroh orobgui ail ailiin haalga nudeed ch oroh gazargui bolson heden hun odoo l olgohgui bol oroitondoo hediigeer mongolchuud ta natr malluulsan ch sain muud alind ch tsag bidag bolhoor odoo ANiin soliorol duussaj bn daa