Ургац хураалтын явц 73 хувьтай байна

: 26 өдрийн өмнө / 2018-10-17 11:53:35

Энэ сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын явц 73 хувьтай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Одоогоор 46.9 мянган га-г ангилан хадаж, нийт 234.6 мянган га-гаас 310.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган га-гаас 159.6 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.3 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байгаа ажээ. Энэ нь үр тарианы 70 орчим хувь, төмсний 97 хувь, хүнсний ногооны 96 хувь, тэжээлийн 61 хувь, тосны ургамлын 42 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Ингэснээр дотоодын төмсний хэрэглээг 100 хувь хангах боломж бүрдсэн байна. Үүнээс гадна үр тарианы ургац өндөр байгаа учраас дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэхээр байна гэж ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг мэдээллээ.

Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлснээр энэ долоо хоногийн эцсээр нутгийн баруун болон хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх мэдээг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлээд байгаа ажээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих