Дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт (PM)-ыг бууруулах төсөл хэрэгжиж байна

: 26 өдрийн өмнө / 2018-10-17 11:56:34

Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортогийн шүүлтүүр (DPF)-ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт(PM)-ыг бууруулах төсөл” хэрэгжиж байна.

Дээрх төслийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон төсөл хэрэгжүүлэгч Комотек ХК-аас Япон улсын Токио хотод дизель хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийг зохицуулсан журам хэрэгжүүлсэн туршлагын талаар танилцуулах семинарыг 2018 оны10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Семинарт Зам, тээврийн хөгжлийн Яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Тамура Эрико, Токио хотын Байгаль орчны газрын байгаль орчны асуудал хариуцсан тасгийн дарга Орихара Такаэки хүрэлцэн ирсэн бөгөөд НЗДТГ, JICA, НТГ, НАББГ-ийн төлөөллүүд оролцоо.

Семинарын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн Яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга“Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулах талаартөрөөс баримталж буй бодлого”-ын талаар, Токио хотын Байгаль орчны газрын  тасгийн дарга Орихара Такаэки “Токио хотод хэрэгжүүлсэн дизелийн журмын талаар”, мөн JICA-ийн төслийн мэргэжилтэн Сато Ацүши “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарах асуудлын талаар” тус тус танилцуулав
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
26 өдрийн өмнө / 202.126.89.22

Өчнөөн жил ард түмнийг хордуулж хордуулчаад одоо ярилцаад байхдаа яахав дээ. Дуугай наад бузар хар хирдаг болсон суудлуудтай хар утаатай автобусаараа ард түмниыг шулж дууссан бол одоо нэг мөр зайлаад цахилгаан автобусаа явуулаач. Хараал идэж ханадаггүй зам тээвэр.