Хабиб Нурмагомедов Конор Макгрегорын даагаа нэхэх саналаас татгалзав

: 31 өдрийн өмнө / 2018-10-17 12:37:51

Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов Ирландын тулаанч Конор Макгрегорын даагаа нэхэх саналаас татгалзсан  байна. Түүний ах  Алекс Нурмагомедов “Спорт-Экспресс” сонинд ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдсэн юм.

Тэрбээр “Хабиб Макгрегортой дахиж тулалдах сонирхолгүй байгаа. Хабиб мөнгөний төлөө тулалдахгүй. Тэд даагаа нэхэхийг санал болгосон. Хэрэв зөвшөөрвөл эхлээд 15 сая ам.доллар амласан. Гэхдээ Хабиб татгалзсан. Конор ээлжээ хүлээж, өөр хүнтэй тулалдаж болно шүү дээ. Харин Хабиб Фергюсонтой тулалдахыг хүсч байгаа, дараа нь зодог тайлна” гэж хэлсэн байна. 

Мөн аравдугаар сарын 6-нд Америкийн Лас-Вегас хотод Нурмагомедов Ирландын тамирчин Макгрегорыг ялж, хөнгөн жинд “UFC”-гийн аваргын бүсээ хамгаалсан билээ. 

Тулаан дууссаны дараахан Оросын тамирчин тулааны дэвжээний хаалтан дээгүүр даван гарч, зодоон үүсгэсэн нь улмаар олныг хамарсан байна. Энэ хэргийг одоо Невада муж улсын Атлетикийн холбоо шалгаж байгаа аж. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих