Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолын зохиолын шалгаруулалтыг зарлажээ

: 31 өдрийн өмнө / 2018-10-17 12:50:46

Бээжингийн өвлийн олимпын хороо олон улсын найруулагчдад хандан Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолын удирдамж, зохиолын шалгаруулалтыг зарлажээ. Найруулагчдын зохиолыг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хүлээж авах юм байна. Зохиолд тавих шаардлагыг Бээжингийн өвлийн олимпын албаны ёсны www.beijing2022.cn сайтад нийтлэх юм байна.  

Нээлтийн ёслолын удирдамжийн шаардлагад зохиол Бээжингийн өвлийн олимпын хэтийн зорилго, олимпын үзэл санааг тусгах, Хятадын үндэстний соёлыг уламжлан хөгжүүлсэн байдлыг нээж харуулах, шинэ эриний нам, төрийн ажлын түүхэн амжит, өөрчлөлт шинэчлэлийг тусгах, Хятад улсын олон улс дахь их гүрний эерэг дүр төрх, өвлийн олимпын нэр хүнд, хөөр баяр, найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх, өвлийн спортын онцлогийг гаргах, урлагийн талаар шинийг санаачлах, шинэ технологи ашиглан Бээжингийн өвлийн олимпын нээлтээр орчин үеийн Хятад улсын дүр төрхийг харуулж, өвлийн олимпын онцлогтой магтагдашгүй сайхан олимп зохион байгуулах санааг тусгана гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, зохиол хүлээн авах хугацаа дууссаны дараа Бээжингийн өвлийн олимпын хорооны томилсон шүүгчид 2019 оны 1-3-р сард 10 шилдэг зохиолыг шалгаруулах юм байна.   
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих