"Ханара" компанийн нийлүүлсэн барааг дэлгүүрүүдээс татан авч байна

: 26 өдрийн өмнө / 2018-10-17 16:31:56

БНСУ-ын хүнсний бараа, бүтээгдэхүүн борлуулдаг “Ханару” дэлгүүр нь худалдаалж байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ дууссан хугацааг хуурамчаар сольж, зарьж байсныг мэргэжлийн хяналтынхан илрүүлсэн тухай мэдээлэл цацагдсан. 

Энэ асуудлаар болон  НМХГ-аас 2018 оны эхний 3 улирлын байдлаар хугацаа дууссан, чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүнд устгал хийсэн талаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээлэл хийлээ. 

"Ханара" компанийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг татан авч байна

Мэдээллийн эхэнд, иргэнээс ирсэн гомдлын дагуу өнгөрөгч дөрөвний өдөр Сүхбаатар дүүрэг дэх МХХ-ийн хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагчид “Ханара март” ХХК-ийн “Ханару” минимаркетад хяналт шалгалтыг хийж, гүйцэтгэсэн талаараа мэдээлэв. Тухайн үед илэрсэн зөрчлийн дагуу зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй тул 1,000 нэгж буюу нэг сая төгрөгийн шийтгэвэр ноогдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байжээ.

Гэтэл өнгөрөгч 15-ны өдөр гомдол гаргагч иргэн дахин мэдээлэл өгсний дагуу холбогдох чиглэлийн улсын байцаагчид тус компанийн агуулах болон минимаркетад хяналт хийснээр дээрх зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтаар БНСУ-аас импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний он, сар, өдрийг болон хугацааг хуурамчаар засварласан байсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг болох нь тогтоогдсон байна.

 142 нэр төрлийн хугацаа дууссан, хөлдсөн, бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дотоодын хяналтаар 142 нэр төрлийн 4465 ширхэг, 17 кг, 83.187.073 төгрөгийн үнэ бүхий хэрэглэх хугацаа дууссан, хөлдсөн, шавьжийн ялгадасаар бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүнийг Устгалын комиссын бүрэлдэхүүнтэйгээр устгал хийсэн. Экспорт импортын хяналтын чиглэлээр 16 нэр төрлийн 136 сая төгрөгийн эмийг Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. 13 нэр төрлийн 7,6 тн, 5320 ширхэг, 114 сая төгрөгийн дарс, 34,8 т 104,4 сая төгрөгийн алим, 2 нэр төрлийн 752 хайрцаг, 376000 ширхэг, 151 сая төгрөгийн чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон тамхинд тус тус улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгалд оруулжээ.

Мөн 1 нэрийн 790 кг 50 хайрцаг 600 ширхэг, 2 сая төгрөгийн даршилсан байцаа шошгын зөрчилтэй байсан тул экспортлогч улс руу нь буцааж болзошгүй эрсдлээс сэргийлсэн байна.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
25 өдрийн өмнө / 202.9.41.95

мэрэгжлийн хяналтийн газрын нөхдүүд холбоотой байхаа учир нь хилээр бараа оруулахад маш олон давхар хяналт байдаг чанахын асуудлыг МХ-н байцаагч нар тодорхойлох ёстой байсан шүү дээ

Kh
25 өдрийн өмнө / 202.126.89.70

Mergejliin hyanalt businessiig demjij bn gej tolgoig n ileed ungurdguu bolij hyanah uureg ruugee sain oroh heregtei

Зочин
26 өдрийн өмнө / 202.126.89.19

Мөнгө аваад л буцаагаад тавина биз өөр яадгийн