Сууц Өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийнхөн шилдгүүдээ тодрууллаа

: 31 өдрийн өмнө / 2018-10-17 17:20:31

Монгол Улсад Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 87 жилийн ой энэ жил тохиож байна. Өнөөдөр Сууц Өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлийн хамт олон Нийтийн аж ахуйн 87 жилийн ойн баярын хурлаа хийж салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан шилдгүүдээ тодрууллаа.

Баярын хурлын нээлтийн ажиллагааг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нээж хүрэлцэн ирсэн хүндэт зочдод мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрбээр, Монгол Улсад Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы мэндчилгээг уламжилж, цаашид СӨХ-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Нийслэлийн ИТХ анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн Сууц Өмчлөгчдийн холбоод дунд үйл ажиллагаа нь жигд сайн ажиллаж байгаа газрууд бий ч, иргэдийн шүүмжлэлийг хүлээсэн газрууд цөөнгүй байгааг дурьдаад туршлагатай сайн ажиллаж байгаа газруудын туршлага үйл ажиллагаанаас авч хэрэгжүүлэхийг хүслээ.

Үүний дараа салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчин албан хаагчдад болон Шилдэг Сууц Өмчлөгчдийн Холбоодуудад шагнал гардууллаа.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Sanaa
28 өдрийн өмнө / 50.99.242.169

Ene hogiin baiguullaga.bairnii uudend balai avgai suuh muuhai

Иргэн
29 өдрийн өмнө / 202.9.43.28

Сөх ГЭЖ ЛУЙВАРЧИД СӨХ-д МӨНГӨ ТӨЛӨХ ХЭРЭГГҮЙ ХЭДЭН ХОВ БАЗСАН АВГАЙ НАР Л БАЙДАГ

zochin
30 өдрийн өмнө / 103.212.117.134

ha ha ha