Тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгын 73 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно

: 25 өдрийн өмнө / 2018-10-18 12:19:40

Монголын ард түмэн 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласны 73 жилийн ой” энэ сарын 20-нд тохиож байна. Тэгвэл түүхт ойг тохиолдуулан “Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат болон Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн холбооноос санаачлан Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахаар болсон аж.

Хүчит бөхийн барилдаан 2018 оны аравдугаар сарын 20-ны 11.00 цагт Спортын төв ордонд болно. Хамтран зохион байгуулагчаар Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ оролцож байгаа аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Amar
25 өдрийн өмнө / 202.179.26.74

Хөөе.Бөхийн өргөөний нэрийг Бөх барилддаг өргөө болгож солиод энэ өргөөндөө барилдвал ямар вэ?Тэгэхгүй бол энэ бөхчүүд чинь миний өргөө юм байна гэж андуурч булаацалдаад байна.