Power cup-2018 зохион байгуулагдана

: 30 өдрийн өмнө / 2018-10-18 17:52:44

Монголд анх удаагаа 60 сая төгрөгийн шагналын сантай Повернутрэйшны нэрэмжит бодибилдингийн тэмцээн зохион байгуулагдахад бэлэн болж бэлтгэл ажлаа хэдийнэ хангажээ.

Эв найрамдлыг эрхэмлэн Олимпын болон Олимпын бус төрлийн спортыг хөгжүүлэх зорилготойгоор нийтийн биеийн тамир, эрүүл мэнд, бие бялдар, гоо сайхан, нийтийн зөв төлөвшил хүмүүжлийн төлөө анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тэмцээний бүртгэл энэ оны 4 сараас эхэлсэн бөгөөд дэлхийн чансаатай тамирчид хүчээ сориж байгаа гэсэн мэдээлэл байна.  Эрэгтэй эмэгтэй нас хүйс, шашин шүтлэг , намын бус болон спортын холбоо, төрөл ялгахгүйгээр эрх тэгш, эв найрамдалтай байлгах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээний шагналын сан нь 60 сая бөгөөд энэ бямба гаригт 10.00 цагт Корпрэйт конвэйшн центрт эхлэх юм. 

“POWER CUP-2018 ” Повернутрэйшны нэрэмжит тэмцээн нь

• 21 нас хүртэлх залуучуудын ангилал
• Атлетик бодибилдинг
• Бикини модель
• Спорт модель
• Бодибилдинг ангилал нийт арван нэгэн жингийн тэмцээнийг зохион байгуулна.

Үзэгчдын суудлаас сугалаагаар Соната-7 маркийн автомашины нэг Супер азтанг тодруулахаар бэлджээ.

Мистер цом тус бүр 10,000,000₮

Мисс цом 10,000,000₮

Тэмцээний төрлүүд:

1.Залуучуудын ангилал 

21 хүртэлх эрэгтэй, эмэгтэй

2.Спорт модель 

1,70см хүртэлх , 1,70см дээш

3.Бикини модель 

1,65см хүртэлх , 1,65см дээш 

4. Атлетик  эрэгтэй , эмэгтэй

5. Сонирхогчдын Спорт модель & Бикини модель эрэгтэй, эмэгтэй улсын хотын аваргад медаль аваагүй байх

6. Бодибилдинг 

Тэмцээнд бүртгүүлсэн тамирчин болгон 4/1-10/1 өдрийг дуустал Повернутрэйшн дэлгүүрээр 20%-ийн хямдралтайгаар үйлчлүүлэх эрхтэй болж байгаа гээд олон сонирхолтой зүйлсийг амлаж байгаа тус тэмцээний тасалбар тун цөөн үлдсэн байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс дуулгаж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих