"Microsoft"-ыг үүсгэн байгуулагч таалал төгсчээ

: 24 өдрийн өмнө / 2018-10-19 11:41:26

“Microsoft” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, тэрбумтан Пол Аллен “Ходжкины бус лимфом” буюу цусны хавдрын улмаас 65 насандаа таалал төгслөө. 

П.Аллен энэ өвчнөө 2009 онд эмчлүүлж байсан хэдий ч хавдар нь дахин үүссэнийг хоёр долоо хоногийн өмнө л мэдсэн аж. 

Билл Гейтс “Хамгийн удаан нөхөрлөсөн, хамгийн дотны найзуудаа алдлаа. Түүнгүйгээр өнөөгийн компьютерийн программ хангамж ямар байх байсныг төсөөлөх аргагүй” хэмээн мэдэгджээ.

П.Аллен, Б.Гейтс нар  1975 онд мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг болох “Microsoft” компанийг үүсгэн байгуулж байжээ. Тэрээр нас барахдаа ихэнх хөрөнгөө сайн үйлсэд хандивлахыг гэрээсэлсэн юм. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих