Биеийн тамир, спортын тухай хууль 2019 оноос хэрэгжинэ

: 24 өдрийн өмнө / 2018-10-19 11:47:40

Биеийн тамир спортын улсын 4-р зөвлөгөөн биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын талаар спортын салбарынханд нэгдсэн ойлголт өгөхөд оршиж байна.  2019 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх биеийн тамир спортын тухай хуулиар уг салбар нэгдмэл нэг бодлоготой болох учиртай.  Нөгөө талаар хүн амын дунд түгээмэл тархаад байгаа жингийн илүүдэл, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бусад шалтгаануудыг багасгах талаар ярилцлаа.

Биеийн тамир спорт гэхээр эрүүл чийрэг бие хаатай иргэн эсвэл мэргэжлийн тамирчин мэтээр ойлгодог нийтлэг хандлагыг халж иргэн бүр идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байж хүн амын дундах зүрх судасны өвчлөл, таргалалт, чихрийн шижинг бууруулна гэж үзэж байна. Учир нь ДЭМБ-ын 2005 оноос хойш МУ-ын15-64 насны иргэдийн дунд хийсэн судалгаагаар 2 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй, 23,2 хувь нь хөдөлгөөний дутагдалтай 6-18 насны хүүхдүүдийн 50 хувь нь эрүүл бус гэсэн үзүүлэлт гарчээ.

Зөвлөгөөнөөр биеийн тамир спортын салбарт ажиллагсдын цалин 17 жилийн дараа нэмэгдэж байгааг онцоллоо. Мөн жил бүр 13-15 тэмцээн уралдаан зохион байгуулахдаа холбогдуулан улсын төсвөөс шууд болон шууд бусаар 1 тэрбум төгрөг гаргаж байгааг ярилаа.  Биеийн тамир спортын тухай хуулинд спорт холбоодын тухай бүтэн зүйл болон бие даасан заалтууд орсон нь спорт холбоод цаашид байгууллага буюу институт болж хөгжихөд ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байна .  Мөн үндэснй шигшээ багуудыг тухайн спортын мэргэжлийн холбоодын шууд харъяанд байгуулж, хяналт үнэлгээг дээрх төвүүд хариуцах хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих