Ерөнхий сайд 40, Ерөнхийлөгч 30 хүртэлх оюутан суралцагч нарт нэрэмжит тэтгэлэг олгоно

: 24 өдрийн өмнө / 2018-10-19 17:43:42

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас чадвараараа онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” болон "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг"-ийг олгоно.

Нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авах юм байна.

Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын хавсралтыг ЭНЭ холбоосоос харна уу.

Мэдүүлгийн загварыг ЭНЭ холбоосоос татаж авна уу.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих