Яармагийн гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

: 15 өдрийн өмнө / 2018-11-02 15:35:48

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, авто замын сүлжээг өргөтгөх зорилгоор нийслэлийн удирдлага зам, гүүрийн бүтээн байгуулалт олныг өрнүүлж буй. Тэдгээрийн нэг болох Яармагт шинэ гүүр барьж, хуучныг нь засварлах төслийн бүтээн байгуулалт дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Эл бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд барьсан шинэ гүүр 20.5 метрийн өргөн, 250 метрийн урттай бөгөөд дөрвөн эгнээтэй. Хуучин гүүрийг засаж, хүчитгэсэн тул Нисэх, Яармаг чиглэлээс хотын төвийг зорих жолооч нар зургаан эгнээ бүхий гүүрээр саадгүй зорчих боломж бүрдэж байгаа онцлогтой. Мөн тус бүтээн байгуулалт нь удахгүй ашиглалтад оруулах Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын авто замыг Улаанбаатар хотын төвтэй олон түвшний огтлолцлоор холбож буй давуу талтай юм.

Гүүрийн нээлтийн ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Улаанбаатар хотын түүхэнд шинэ хуудас нээсэн, олон түвшинд огтлолцох анхны давхар гүүрийг барьж, ашиглалтад оруулсан Та бүхэндээ талархал илэрхийлье. Олон талын хамтын ажиллагааг сайжруулж, гадаад, дотоодын компаниудын үйл ажиллагааг дэмжсэн бүтээн байгуулалт гэж үүнийг дүгнэж болно. Замын хөдөлгөөний ачаалал, хэт төвлөрөл нийслэлд тулгамдсан асуудал болсныг бид бүгд мэдэж байгаа. Энэ бүгдийг шийдэхийн тулд зам, дэд бүтцээ сайжруулах ёстой. Тиймээс нийслэлийн удирдлага энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно" гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
13 өдрийн өмнө / 122.201.21.134

MONGOL ULS TSAASHDAA TAVAN AIMAGTAI BOLOH YUM CHIN AALZNII TOR SHIG AVTOZAMAA YAH VE

zochin
13 өдрийн өмнө / 122.201.21.134

GADAADIIN TOMOOHON HOTUUD TZ-GUIGEER YAJ BII BOLSON BOL