Никлас Бендтнер шоронгийн хаалга татлаа

: 7 өдрийн өмнө / 2018-11-05 09:49:01

Цагтаа Английн Премьер Лигийн “Арсенал” клубт тоглож явсан Данийн хөлбөмбөгчин Никлас Бендтнер шоронгийн хаалга татсан байна. Дани довтлогч таксины жолоочийн биед халдсаныхаа төлөө 50 хоног шоронд суух ял авлаа. Норвегийн “Русенборг” багт тоглож байгаа Бендтнер энэ оны есдүгээр сард Копенгаген хотод таксины жолоочийг эрүүг хугалж танхайрсан юм. Хэрэг явдлыг сөхвөл таксины жолооч болон Бендтнер нар тооцоон дээрээ ам зөрж, улмаар муудалцсан бөгөөд Дани хөлбөмбөгчин өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчийн эрүүрүү цохисон хэмээн мэдүүлсэн байна. Сайн мэдээ байгаа нь түүний баг болох “Русенборг” клуб тус үйл явдлыг байж боломжгүй гэж үзэж Бендтнерийг багаасаа хасахгүй гэдгийг мэдэгдсэн байна. 30 настай довтлогчийн хувьд Данийн шигшээ багийн төлөө 81 тоглолтод оролцон 30 гоол оруулсан юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих