Оюутолгойгоос илүү дэлхийд томд тооцогдох алт, зэсийн орд илэрлээ

: 12 өдрийн өмнө / 2018-11-05 15:00:50

Монголын говиос дэлхийд томд тооцогдох алт, зэсийн орд олж илрүүлсэн тухай мэдээлэл өнөөдөр дэлхий нийтэд цацагдлаа. “Занаду майнз” компани Өмнөговь аймаг дахь Хармагтайн ордын нөөцийг шинэчилж, төслийн талбайн хөрсөн дор дэлхийд томд тооцогдох алт, зэсийн ашиглаагүй орд байгааг тогтоожээ. Австралийн stockhead.com.au цахим хуудаст энэ тадлаар мэдээлжээ.   

Ордын нөөцийг 598 сая тонн зэсийн хүдэрт агуулагдах 1.9 сая тонн зэс, 4.3 сая унци алттай хэмээн тогтоожээ. Мөн 2.6 сая тонн зэсийн дагалдах металл байгаа гэнэ.

“Занаду майнз” үүний өмнө 2015 оны гуравдугаар сард ордын нөөцийг гаргаж байсан бөгөөд шинэчилсэн үнэлгээгээр зэсийн нөөц 400 хувиар, алтны нөөц 249 хувиар нэмэгдэж гарч иржээ.

“Бид хайгуулын үр дүнд маш баяртай байна. Ордын нийт нөөцөөс гадна ялангуяа  ил ордын нөөц нэмэгдсэн нь уухайн ажлыг хурдан хугацаанд эхлүүлэх боломж олгож байна” гэж “Занаду майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Стюарт өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, хармагтайн талбайн эрдэсжилт нь газрын гадаргатай маш ойр бөгөөд олборлолтыг ил уурхайн хэлбэрээр эхлүүлэх боломжтой юм байна. Одоо баттай нөөцтэй болсон учир төслийн ажлыг хурдавчлуулах, мөн профирын өөр нөөцийг илрүүлэн нийт нөөцийг нэмэгдүүлэх ажил эрчимтэй хийгдэж байгааг тэрээр цохон тэмдэглэжээ. хармагтайн ордыг зэсийн агуулгын хувьд ядуу гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. Тэгвэл шинээр тогтоогдсон нөөцийн 54 са тонн хүдэр нь 0.86 хувийн агууламжтай, нийт зэсийн хүдрийн 61 хувь нь "өндөр" агууламжтай гэж тооцогдох өндөр магадлалтай гэнэ.        

Дашрамд дурьдахад, дэлхийд эхний гуравт ордог гэгддэг Оюутолгойн ордын нөөцийг 2014 онд зэс 44 сая 595 мянган тн, алт 1.9 мянган тн, мөнгө 11.9 мянган тн, молибден 205 мянган тн хэмээн тогтоосон байдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн хугацаанд нийт 800 сая тонн хүдэр олборлосон, дахиад 700 сая тонн хүдрийн нөөц үлдсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн жил гарч байсан билээ.    

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
10 өдрийн өмнө / 116.44.154.116

ene suragaar nogoo AHiin virusuud 20onii songuuliig z uudlen noir n hurehgui shalalj bigaa idsendee delbereh gej bij hajuud n erdenet shirheg shar budaa shig sanagdaad eebii emgen altan zagasiig zartsaa bolgoj bn gej zuudleed ha ha ha..

ааааа
10 өдрийн өмнө / 202.131.243.190

Сайн мэдээ юу, муу мэдээ юу, нэг талаар улсын төсөвт татвар хэлбэрээр орлого олж, хэдэн хүн ч гэсэн ажилтай болж, хэдэн компани ашиг олж байгаа нь сайн хэрэг, нөгөө талаар байгаль орчноо сүйтгэн доройтуулж, эрдэс баялгаа ирээдүйн үр хойчдоо үлдээхгүй дуусгаж байгаа нь муу хэрэг, гол нь Оюутолгойн түүхийг л давтахгүй байх хэрэгтэй, төрийн эрхэнд гарсан луйварчид гадаадын компанитай нийлж өөрсдөдөө ашигтай гэрээ хийж ард түмний өмчийг луйвардахыг зогсоох ёстой

зочин
11 өдрийн өмнө / 202.9.43.0

ямарч ашиггүй гадны хүнээр ухуулж яах юм бэ? монгол улсын хойч үе үр хүүхдүүд минь үр ашигтай ашиглах байх одоогын улс төрч гэх улс тараагчид үхэж дуусаны дараа бол

Зочин
12 өдрийн өмнө / 66.181.191.104

Одор үүнийгээ хэнд өгөх гэж байгаа вэ дарга нараа

erka
12 өдрийн өмнө / 62.203.214.140

Mongolchuud uursduu avaach ee Tegehgui bol Oyutolgoi shig hunii hool bolno

зочин
12 өдрийн өмнө / 64.119.20.204

Заавал ухах албагүй. Хойч үе хоол болгог. Усгүй говь болно доо.

зочин
12 өдрийн өмнө / 64.119.20.204

Заавал ухах албагүй. Хойч үе хоол болгог. Усгүй говь болно доо.

Зочин
12 өдрийн өмнө / 49.0.157.17

Оюутолгойн зэс:44,6 сая тн, Хармагтайн зэс:1,9 сая тн байхад ОЮУТОЛГОЙГООС ТОМ гэж хэрхэн унгас алдаж чадна вэ?

Зочин
12 өдрийн өмнө / 49.0.157.17

Эрдэнэт 800 700=1,500 сая тонн хүдэр. Харин Хармагтай 598 сая тонн хүдэр. Аль том байна?

Зочин
12 өдрийн өмнө / 66.181.191.96

амжилт хүсье. татвараа үнэн шударга төлөөрэй.