13 настай охины хэргийг маргааш шүүнэ

: 6 өдрийн өмнө / 2018-11-06 09:45:27

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Очир” зочид буудалд 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гараад хэдийнээ хоёр жил өнгөрчээ.

Гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрөгч зургадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болсон ч хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр мөрдөн байцаалтад буцаасан юм.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М. Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хүчирхийлсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан нь баримтаар тогтоогдсон байгаа.

Тэгвэл мөрдөн байцаалтад буцаасан хавтаст хэргийг шүүх хурал маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд болохоор тов нь гарчээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих