Сахалтай залуус хорт хавдрын эсрэг нэгдэнэ

: 6 өдрийн өмнө / 2018-11-06 11:03:17

Дэлхий нийтээр 2003 оноос эхлэн 11 дүгээр сарыг "No Shave November" буюу сарын турш сахал, үсээ хусахгүй арьсаа амраадаг сар болгон өнгөрүүлдэг. Мөн тухайн сард сахал хусах бүтээгдэхүүнд зарцуулдаг мөнгөө ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ санд хандивладаг уламжлалтай.

Тэгвэл монгол залуус маань ч үүнд нэгддэг болжээ. Тэд хүүхдийн хорт хавдрын эсрэг санд тусламж үзүүлэх зорилгоор хоёрдахь жилдээ “No shave november”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Өдөрлөг энэ сарын 10-ны өдөр "GandanView"-д 19:00 цагаас эхлэх бөгөөд сахалтай, сахалгүй хүн бүрт нээлттэй гэнэ. Өдөрлөгөөр зочидтой сонирхолтой яриа өрнүүлж, чөлөөт тоглоом, тэмцээн уралдааныг зохион байгуулах аж.

Эвентийн ерөнхий зохион байгуулагчаар "Мongolian beardmen”s club" ажиллах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99443636, 91016616, 99296908, 91050530 гэсэн дугаараас лавлаарай.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
4 өдрийн өмнө / 66.181.180.209

sahalti yamaa