Хаадууд дасгалжуулагчаа халжээ

: 6 өдрийн өмнө / 2018-11-06 11:05:32

Үндэсний хоккейн лигийн 2018-2019 оны улирал эхлээд багууд 13-14 тоглолтыг  хийгээд байна. Шинэ улиралд хамгийн түрүүнд дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлсөн баг нь 2011 оны гол тэсрэлт болсон Лос Анжелес Кингз боллоо. Хаадууд дасгалжуулагч Жон Стивенсийг ажлаас нь халж, түүний оронд Уилли Дежарденийг авч ирсэн байна. Коллежийн багуудыг удирдаж явсан 61 настай энэхүү эрхэм 2014 онд Үндэсний хоккейн лигт ирж, Ванкувер Кэнакс багийг дасгалжуулж, плей-оффт үлдэж байлаа. 2 удаагийн Стэнлийн цомын эзэд энэ улиралд төсөөллөөс харьцангуй муу тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд 4 хожил авч 9 удаа хожигдоод байгаа юм. Одоогоор дорнод бүсийг Тампа Бэй Лайтнинг баг 21 оноотой тэргүүлж байгаа бол Өрнөд бүсийг Нэшвилл Предаторс баг 22 оноотой тэргүүлж байна. Харин хаадууд өрнөд бүсийн хомоол хамж байгаа билээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих