Алек Болдуин цагдаад баригджээ

: 6 өдрийн өмнө / 2018-11-06 12:17:28

Үзэгч бидний “Departed”, “Aviator” зэрэг киногоор нь сайн мэдэх Холливудын од Алек Болдуин ээлжит нэгэн хэргээ тарьсан байна. Жүжигчин эр Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн нэгэн гудамжинд машинаа зогсоох гэж байтал түүний онилсон байрыг өөр нэг сүйхээтэй жолооч булаажээ. Үүнд нь уурласан Болдуин машинаасаа үсэрч гарч ирээд нөгөө жолоочийг холдохыг шаардахад цаадах нь ойшоогоогүй тул шанаадаж орхижээ. Хохирогч болсон 49 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн бол жүжигчин эрийг цагдаа нар авч явсан гэнэ. Хэдий 60 настай ч Алек Болдуин сахилгагүй зан, догшин уураа дарж чадаагүй явна. Өмнө нь Алек Болдуин 1995, 2013 онуудад зурагчинг зодсон, 2011 онд онгоцонд зодоон хийсэн, 2014 онд машинаа буруу байрлуулсан зэрэг хэргээр цагдаад баригдаж байлаа.

 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих