К.Марксийн гарын үсэг бүхий “Капитал” ном дэлхийд 15 ширхэг үлджээ

: 5 өдрийн өмнө / 2018-11-07 09:46:00

Германы нэрт философич Карл Марксын “Das Kapital” хэмээх бүтээл 1867 онд хэвлэгдэж байжээ. Тэгвэл эдгээр бүтээлээс зохиогчийн гарын үсэг бүхий 15 ном дэлхийд үлдээд байгаа юм байна. Маркс бүтээлийнхээ хоосон хуудсанд дээр гарын үсэг, талархал бичиж, өөрийн найз, судлаачдад бэлэглэж байжээ. Ховор гарын үсэг бүхий энэхүү бүтээлийн дөрөв нь буюу хамгийн олон хувь Японы их сургуулиудад хадгалагдаж байгааг Тохоку их сургуулийн Марксист эдийн засаг судлаач Изуми Омура мэдэгдсэн байна. Капитал ном анх герман хэл дээр 1000 хувь хэвлэгдснээс Япон улсад 50 ширхэг хадгалагдаж байгаа гэнэ. Марксийн гарын үсэг бүхий номын үнэ 1984 онд 5,2 сая Иен байсан бол одоо үнэ огцом өсөөд байгаа юм. 2013 онд энэ бүтээлийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэж авчээ. Энэ онд Карл Марксын мэндэлсний 200 жилийн ой тохиож байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
АА
5 өдрийн өмнө / 202.9.42.198

АГУУ СЭТГЭГЧ ОДОО Ч СУРГААЛЬ НЬ ЗЕВ ЗАМААР ЯВААГУЙ... ЮУН НЕГЕЕ БААХАН ХАРАГДДАГГУЙ ГАР МАР ЯРЬДАГУУД....

zohin
5 өдрийн өмнө / 116.44.154.116

ug n kommunizm onol geheesee jinhen zah eeliin onol yum gesen unshsan geheesee udalsan geel tsohiltoi huuchin ZHU bihad en Marksiin KAPITAL iig ndes bolon sudaldag bisan gesen tendees Hytadiin kommunist Namiin udirdagh DEN SYPIN bolvsorol avh choloot zah eeld ene ooloo hytadiin ediin zasagt praktik bolgon heregleed onoodor 21-zuuniig Hytadiin zuun bolgoj chadsan shuudee tuuniig DEN ovoogiin gavya gedeg n iim uchirtai

балгад
5 өдрийн өмнө / 202.21.120.186

энэ номыг уншсан монгол хүн байдаг болов уу