Г.Ануужин 34-р байрт оржээ

: 5 өдрийн өмнө / 2018-11-07 10:06:26

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркменистан улсын Ашхабад хотод эдгээр өдрүүдэд болж байна. Тэмцээнд 80 орны 604 тамирчин өрсөлдөж байна. Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсын хүндийн өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяраар удирдуулсан зургаан эмэгтэй тамирчин оролцож байгаагаас Ч.Нямзул, Г.Ануужин нарын тэмцээн өндөрлөжээ. 49 кг-д өрсөлдсөн Ч.Нямзул огцом өргөлтөөр 63 кг-ыг өргөсөн ч түлхэлттэй өргөлтөө амжилтгүй гүйцэтгэсэн байна. Энэ жинд нийт 34 тамирчин өрсөлджээ. Мөн 64 кг-д өрсөлдсөн Г.Ануужин огцом өргөлтөөр 89 кг, түлхэлттэй өргөлтөөр 109 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 198 кг-ыг өргөн 34-р байрт орсон байна. Энэ жинд 48 тамирчин өрсөлдсөн байна. Энэ жил 20 настай Г.Ануужин Польшид болсон оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээс гадна Тайландын эзэн хааны нэрэмжит Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
nice
5 өдрийн өмнө / 103.229.176.130

goeo busgui bn