Сүмочид гадаадад аялахаар боллоо

: 10 өдрийн өмнө / 2018-11-07 10:17:54

Японы сүмо бөхийн холбооноос бөхчүүдээ гадаадад аялах, жуулчлахад тавьсан хоригоо цуцлах гэнэ.  Бөхчүүд бол холбооноос цалин авдаг, өөрөөр хэлбэл Сүмо бөхийн холбооны өмч юм. Тиймээс бөхчүүдээ машин барихыг хориглох зэрэг дэлхийн спортын хаана ч байхгүй системтэй байдаг билээ. Сүмо бөхийн дэвжээ, бөхчүүд гадаадад аялах зөвшөөрлийг холбооноос авдаг байсан. Гэвч залуу бөхийг дэглэх зэрэг олон асуудал гарсан тул 2017 оноос сүмочдыг гадаадад аялахыг хориглоод байсан юм. Макүүчи, жюүрёо зиндааны бөхчүүд албан ёсоор хүсэлт гарган, гадаадад аялаж байсан ч макүшита болон доод зиндааны бөхчүүдийг хил давахыг бүр мөсөн хориглоод байлаа. Хоригийг цуцласнаар ирэх жилээс сүмогийн дэвжээ хамт олноороо, эсвэл цолгүй бөхчүүд ч гадаадад аялах боломжтой болж байгаа юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих