Эмэгтэйчүүдийн тархи эрчүүдээс илүү идэвхитэй ажилладаг

: 5 өдрийн өмнө / 2018-11-07 15:24:27

Калифорни мужийн Аминь Клиникийн судлаачдын судалгаагаар эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхээс илүү идэвхтэй ажилладаг болохыг тогтоожээ. Мөн уг судалгааны хүрээнд эмэгтэйчүүд яагаад илүү стресстэж, сэтгэл гутрал, нойргүйдлээс болж шаналдаг болохыг ойлгоход илүү дөхөм болсон гэнэ. Илүү идэвхтэй ажилладаг тархи аливаа стресс, асуудалд өртөхдөө ч мөн хурдан байдаг. Энэхүү судалгааг 9 клиникийн 46,000 мянга гаруй тархины бичлэгийг ашиглан, эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн ялгааг харьцуулсан байна. Судалгааны дүнд мөн эмэгтэйчүүд Альцхаймерын өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг бол эрчүүд Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг тусдаг нь их болохыг харуулсан байна. Альцхаймерын өвчний сэтгүүлд уг судалгаа хэвлэгдэн гарсан ба эмэгтэйчүүдийн тархи их олон талбарт эрчүүдээс илүү идэвхтэй ажилладаг болохыг харуулсан байна.
Мөн судлаачид сэтгэцийн өвчтэй хэмээн оношлогдсон 26,683 өвчтөнг судалгаанд хамруулсан ба тархины цусан хангамжийг мөн судалжээ. Эмэгтэйчүүдийн тархинд очих цусан хангамж илүү сайн байдгаас гадна аливаа зүйлийг тайлбарлах, хийх, бодох зэрэг дээр эмэгтэйчүүд илүү чадварлаг байдаг байна. Мөн ийм ялгаа нь цагийн зөрүүнээс гарах, аливааг сурч мэдэх, эдийн засгаа зөв барих, хоол сойх зэрэг дээр хүртэл анзаарагддаг байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих