Францын ерөнхийлөгчид халдахыг завджээ

: 10 өдрийн өмнө / 2018-11-07 15:36:48

Францын ерөнхийлөгч Эммануель Макронд халдахыг завдсан хэргээр өчигдөр зургаан хүнийг баривчилж, мөрдлөгийн явцыг эхлүүлээд байгааг CNN мэдээлсэн байна. Францын тагнуулын агентлагийн мэдээлснээр зургаан этгээдийг Францын Исер, Моззель, Илле Виллен мужаас баривчилсан байна. Макрон дэлхийн нэгдүгээр дайн дуусны 100 жилийн ойг тохиолдуулж, тулаан болсон нутгуудаар айлчилж байгаа юм. Халдлага үйлдэхийг завдсан этгээдүүд нь 22-62 насны таван эрэгтэй, нэг эмэгтэй  байсан бөгөөд цөм дотоод хэргийн яамны сайдтай холбоотой, хэт үндсэрхэг үзэлтэн байжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр Францад хэт үндсэрхэг үзэлтэй “Үндэсний фронт” нам Европын парламентын сонгуульд  Макронтой өрсөлдөж, сонгогчдын саналаараа тэргүүлээд байгаа юм. Макрон өнгөрсөн жил мөн халдлагад өртөх дөхсөн бөгөөд 23 настай нэгэн эр Бастилийн өдөр буюу долдугаар сарын 14-ны парадын үеэр халдах гэж байгаад баригдаж байлаа.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих