Маргааш, нөгөөдөр авто машины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

: 10 өдрийн өмнө / 2018-11-07 17:45:23

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ жилийн хувьд энэ сарын 8 нд Монгол бахархлын өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Засгийн газраас Пүрэв, Баасан гаригуудад бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэр гаргасан юм.

Тэгвэл энэ сарын 8,9-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилэхгүй гэдгийг Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ. Иймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд дүрмээ биелүүлэн, соёлтой оролцохыг тус албанаас зөвлөж байна.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих