​Ж.Мөнхбат: Энэ бол ойроос, манайхан дотроосоо шидсэн чулуу

: 5 өдрийн өмнө / 2018-11-07 18:01:01

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат олон нийтийн цахим сүлжээгээр гурван тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан гэсэн мэдээлэл гарсан.  Тэрээр өнөөдөр уг асуудалд албан ёсны тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Би Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпын гудамжны 16-дугаар байрны 501 тоот байрыг худалдан авсан нь үнэн. Өнөөдөр манай гэр бүл тус байранд амьдарч байгаа. Гэхдээ тэр гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Уг байрыг худалдан авсан  бүх үйл ажиллагаа хуулийн  дагуу явагдсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа  УИХ-ын бүх гишүүнээс ХОМ-ийг  авдаг. Уг ХОМ-дээ би өөрт байгаа өмчөө тодорхой бичсэн. Тухайн үед манай гэр Зайсангийн  "Сөүл рояль каунти" хотхонд  250 м кв байранд амьдардаг байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө энд амьдарч байсан. Түгжрэлээс болоод хотын төв рүү буюу бидний хэлж заншсанаар Нутрын зам дагуу байр авсан. Ингэхдээ  “Сөүл Рояль Каунти” хотхоны байраа зарж, мөн гэр бүлийн хүнийхээ нэр дээр байдаг оёмол нэхмэл сүлжмэлийн жижигхэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ч худалдаалсан. Хэнд хэдэн төгрөгөөр худалдсан, хэн авсан, мөнгө шилжүүлсэн баримт бүгд бий. Энэ мөнгийг байрандаа зарцуулснаас гадна банкнаас 150 мянган ам.доллар зээлсэн.  Одоо амьдарч байгаа байраа худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхой. ХОМ-дээ ч тусгасан. Хууль зөрчиж хулгай хийж, худлаа ярьсан ямар ч зүйл байхгүй. Манай гэр бүл баян тарган амьдардаг ч айл биш. Нөгөө талаар би уран бүтээл хийдэг. Энэ тухайгаа би ХОМ-дээ бичсэн. “Долоон бурхан харвадаггүй” , “Бүү март ” зэрэг уран сайхны киног би хийж байсан. Мөн “Зүрхээ чагна” зэрэг уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил өөрийн шүлгээс бүтсэн “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Уг тоглолтоос 140 сая төгрөгийн орлого олсон. Энэхүү  орлогоо Монголын ирээдүй болсон 100 оюутны сургалтын төлбөрт хандивлаж байсан. Энэ нь  багтаж ядсан баян таргандаа хийсэн ажил бол биш. Хэрвээ би үүнийг хийхгүй 100 оюутны сургалтын төлбөрт хэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэг үүднээс уг ажлыг зохион байгуулсан. Гэвч өнөөдөр яагаад ийм асуудал гарч ирэв гэдгийг би судалж үзсэн. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ЖДҮ-ийн асуудалтай холбогдуулж хувь гишүүнийхээ байр суурийг шүүмжлэлтэйгээр илэрхийлсэн.  Үүнтэй холбогдуулж  хууль бусаар намайг байр худалдан авсан болгох гэж зохион байгуулалтайгаар гаргаж ирсэн. Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй ээ. Маш ойрхон, дотроос шидсэн гэдгийг би мэдэж байгаа” гэв.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
WOW
1 өдрийн өмнө / 202.70.37.34

Бүгд хулгайч гэж бодсон чинь гэгээлэг хүн байдийм байна

Зочин
2 өдрийн өмнө / 64.119.20.213

Хажуудахаа хайрч тийрээд байвал хүн л болохоор чиний хууль бус үйлдлийг илчлэх нь буруу юм байхгүй ш дээ. Чи сайдаасаа огцроод одоо хүртэл өшөө хорсол сэтгэлдээ тээж яваа чинь хэлж яриж байгаагаас чинь ойлгогддог одоо чи наад муу бодлоосоо салмаар юм. Өшөө хорсолоосоо салж чадахгүй залуу юм шиг санагддаг шүү н.Мөнхбатаа чи.

Зочин
2 өдрийн өмнө / 202.131.225.197

Монголын төрийг хулгайчид, луйварчид удирдахаар юу болох нь ойлгомжтой.76 дотор С.Жавхлан ганцаараа шудрага, эх ороноо гэсэн сэтгэлтэйгээр төрд зүтгэж байндаа.

Зочин
5 өдрийн өмнө / 77.136.18.103

Бүгд луйварчид .шудрага нөхөр 76 дотор алга