Чихрийн шижинтэй иргэдийн тоо ихсэж байна

: 8 өдрийн өмнө / 2018-11-09 10:14:39

Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр арваннэгдүгээр сарын 14-нд тохионо. Энэ жил тус өдрийг тохиолдуулан дэлхий нийтээрээ "Гэр бүл ба чихрийн шижин" уриан дор тэмдэглэх гэнэ. Дэлхийд чихрийн шижин өвчнөөр 1980 онд 108 сая хүн, түүнээс хойш хоёр дахин нэмэгдэж, 4.7 хувиар өсчээ. 2016 онд 1.6 сая хүн чихрийн шижин өвчний улмаас нас барж, өдгөө 422 сая хүн чихрийн шижинтэй амьдарч байна гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 2016 оны судалгаанд тусгагджээ. Монгол Улсад энэ өвчин 1960-аад оны үед бүртгэгдээгүй байв. Харин 1999 онд явуулсан судалгаанд 30 орчим мянган хүн чихрийн шижинтэй гэсэн дүн гарчээ. 2009 онд хийсэн судалгаагаар 60 гаруй мянган хүн өвчтэй байсан аж. Хамгийн аюултай нь тухайн үед эмчийн хяналтад ороогүй олон хүн байсан гэнэ. Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн тохиолдолд ам цангахаас гадна шингэн алдах нь ихэсдэг байна. Мөн ямар ч шалтгаангүй ядарч, турна. Биеэр идээтэй тууралт гарна. Эмэгтэй хүнд шээсний дараа үтрээний хэсгээр загатнах шинж тэмдэг илэрнэ. Чихрийн шижин, цусны даралт хоёр ихэр юм. Хэрвээ шижин өвчтэй бол цусны даралт нэмэгддэг. Мөн Шалтгаангүй таргалах нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалтай аж. Иймээс идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл зохистой хоолловол урьдчилан сэргийлэх боломжтой юм. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих