Флойд Мэйведер тулаанаа цуцаллаа

: 3 өдрийн өмнө / 2018-11-09 10:33:38

Энэ оны сүүлийн өдөр мэргэжлийн боксын 5 холбооны дэлхийн аварга, АНУ-ын тамирчин Флойд Мэйвэдэр, Японы кикбоксын залуу од Тэншин Насүкава нар Япон улсад нэгэн сонирхолтой тулааныг хийхээр болоод байсан. Гэвч лхагва гаригт Мэйвэдэр өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ тулаан болохгүй гэдгийг мэдэгджээ. Тэр ч бүү хэл өрсөлдөгчийнхөө талаар юу ч мэдэхгүй гэсэн байна. 41 настай Мэйвэдэр эхэндээ тус тулааныг телевизээр шууд дамжуулахгүй гэж бодсон гэнэ. Тэрээр Тэншин Насүкаватай албан ёсны тулаан хийх ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй аж. Угтаа бол 9 минутаар 3 раундын тулаан хийхийг “Rizin Fighting Federation” хүсчээ.
Карьертаа нийт 50 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй Мэйвэдэр өнгөрсөн оны 8-р сард холимог тулааны од Конор МакГрегорыг буулгаж авснаас хойш албан ёсны тулаан хийж амжаагүй байгаа юм. Хэрвээ Флойд Мэйведер Японд тулаан хийсэн бол 88 сая ам доллар авах ёстой байлаа.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
kj
3 өдрийн өмнө / 64.119.26.5

medeej chatsga tsarailaad aisan l bn