МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны зөвлөлийн гишүүн боллоо

: 3 өдрийн өмнө / 2018-11-09 10:38:51

Малайз улсын нийслэл Куала Лампур хотноо Азийн Хөлбөмбөгийн Холбооны 28 дахь удаагийн их хурал боллоо. АХБХ-ны алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэгч 5 бүсийн Хөлбөмбөгийн Холбоодын удирдлагууд тус хуралд уригдаж, дүрмийн өөрчлөлтүүдийг батласан юм. 28 дахь удаагийн АХБХ-ны их хуралд ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино мөн уригдсан юм. Энэ удаагийн хурлаар АХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ингэснээр Монгол улс Ази тивд илүү өргөн хүрээнд хөлбөмбөгийн хөгжлийн төлөө ажиллах боломж бүрдэж байгааг дуулгахад таатай байна.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих