Хакухо аварга 11-р сарын тэмцээнд барилдахгүй

: 8 өдрийн өмнө / 2018-11-09 10:43:00

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо энэ Ням гарагт эхлэх Кюүшюү башёд зодоглохгүй гэж мэдэгдлээ. Өнгөрсөн Намрын тэмцээнд 15 даваатай түрүүлсэн ч тэмцээний дараа баруун өвдгөндөө хагалгаа хийлгэж, бэлтгэл оройтсон тул барилдахгүй байхаар шийджээ. Хакүхо нийт 10 удаа тэмцээн өнжиж байгаагаас энэ жилийн 6 башёгийн 4-т нь ийнхүү барилдахгүй байхаас өөр аргагүй болсон байна. Миягино ояката “Өнөөдөр өглөө ярилцаад барилдахгүй байхаар шийдлээ. Баруун өвдөгний өвчин арилаагүй байгаа тул жирийн дасгал ч хийж болохгүй байгаа. Хамаагүй барилдвал улам сэдрээх аюултай” гэж сэтгүүлчдэд тайлбарлалаа. Харин нэгдүгээр сарын тэмцээнд асуудалгүй зодоглоно гэдгээ Миягино ояката хэлсэн байна. Их аварга 2007 онд ёкозүна болсноосоо хойш жилд ганцхан түрүүлж байгаа нь энэ жилийнх болж байна.

 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих