128 бөхийн барилдаанд Д.Анар түрүүллээ

: 35 өдрийн өмнө / 2018-11-09 14:05:57

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос гаргасан шинэ чансаанд багтсан бөхчүүд тус барилдаанд хүч үзлээ. Энэ жилийн баяр наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь болон улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нарын цолтнууд магнайлан барилдлаа. Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сум харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага М.Бадарч нар шалгарсан юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих