Челси 12 тоглолт дараалан оноо алдсангүй

: 32 өдрийн өмнө / 2018-11-12 13:42:19

Английн Премьер лигийн 12-р тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд боллоо. Энэ тойргийн хүрээнд Челси баг Эвертон клубтэй тоглож, 0-0 харьцаагаар хуурай тэнцлээ. Ингэснээр Челси 12 тойргийн дараах байдлаар 8 хожил авч, 4 эвийн гэрээ байгуулан энэ улирлыг хожигдолгүйгээр үргэлжлүүлж байна. Тэд 28 оноотой хүснэгтийн 3-р байрт бичигдэж байгаа бөгөөд тэдний өмнө Ливерпуль, Манчестер Сити багууд хүснэгтийн 1 болон 2-р байрт явна. Итали мэргэжилтэн Маурицио Сарригийн удирдлаганд Челси улирлын эхний 12 тойрогт ялагдал хүлээгээгүй гайхам амжилтыг үзүүллээ. Энэ нь мөн Итали дасгалжуулагчийн карьерийн хамгийн сайн үзүүлэлт болжээ. 59 настай эрхэм Италийн Наполи багийн хамтаар сүүлийн 3 жил гайхалтай тоглолтыг үзүүлж, улмаар Лондоны багт энэ оны 7-р сарын 14-нд ирсэн юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
аааөөөййы
31 өдрийн өмнө / 202.131.243.190

Малтаад бай, тэнцэнэ гэдэг чинь 2 оноо алдана гэсэн үг