ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “ХААН ЖИМС” тэргүүлж байна

: 34 өдрийн өмнө / 2018-11-12 14:22:02

Засгийн газар 27 тусгай сантай. Түүний нэг ЖДҮ-ийг дэмжих сангаас их хэмжээний мөнгө зээлсэн улстөрчдийн дуулиан бусад сангуудаас хэн хэн ямар хэмжээний зээл авсан бэ гэсэн эрлийг хийхэд хүргэж байгаа. ЖДҮ-ийг дэмжих сан бол ХХААХҮ-ийн сайдын харьяанд байдаг гурван том сангийн нэг. Нөгөө нь Газар тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан юм. Хөдөө аж ахуйн салбар хөгжсөн гэдэг утгаар энэ хоёр сан ЖДҮДС-аас дутахгүй зээлийн эргэлт хийж байдаг. Харин түүнээс хэн хэн ямар хэмжээний зээл авч байсан бэ?

Эрэн хайсан баримтаас харахад хамгийн их анхаарал татсан зээл Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2013 онд гарч байжээ. 2010-2014 онд Засгийн газар Чацаргана үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газраас чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс бизнес эрхлэгчдэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-аас хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Энэхүү хөтөлбөр нь жимсчдийг дэмжиж ард түмнээ жимс жимсгэнэ, Увсын чацарганаар хангах сайхан нэрийдлийн дор Шинэчлэлийн Ерөнхий сайдын бизнесийг дэмжих цаад зорилготой байсан бололтой. 

Чацаргана үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 10.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл дэмжлэгийг олгожээ.

ҮАГ-ын Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд 2014 онд хийсэн аудит тайлан

Тухайн үед буюу 2013 онд ҮХАА-н сайдаар эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд ҮХААЯ-ны ТНБД-ын А/270, А/481 дугаар тушаал жилийн 2.4 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлийг 70 компанид олгосноос гадна тусгайлан сонгосон найман аж ахуйн нэгжид жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, төрөл сортыг олшруулах зорилгын хүрээнд 7 жилийн хугацаатай тус бүр 750 сая төгрөгийн хүүгүй зээлийг олгосон байна. Зээл 2013 оны 5-12 дугаар сард эзэддээ бүрэн очжээ. Энэхүү зээлээс тухайн үеийн Ерөнхий сайд эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг одоогийн байдлаар 750 сая төгрөгийг “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийнхаа нэр дээр авсан нь тодорхой болоод байна. 

Хүүгүй зээлийг долоон жилийн дотор төлж барагдуулах ёстой. Одоогоор зээлийн хугацаа дуусахад 2-хон жил үлдсэн ч хичнээн төгрөгийг хэрхэн яаж төлсөн нь тодорхойгүй байна. 

Жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан ЖДҮ-чид эхнээсээ мөнгөө эргүүлэн өгч буй. Харин одоо огт хүүгүй зээл авсан Н.Алтанхуягт тэргүүтэй компаниуд хэрхэх бол. Ийнхүү юм юмаараа анхдагч хэмээн өөрийгөө пиарддаг Н.Алтанхуяг улсынхаа төсвөөр санхүүждэг Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөнөөс зээл авах шинэчлэлийг эхлүүлэгч анхны Ерөнхий сайд болж таарч байна. 
Улаанбаатараас 55 км-т байрлах, тансаг гэж тодорхойлогддог “Хаан жимс” жуулчны бааз, энд байх “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн аж ахуй бол Н.Алтанхуягийн гэр бүлийн бизнес. Үе үе томчуудын арга хэмжээ болж, намар чацарганы баяр зарлан хүмүүсийг олноор нь цуглуулж баярлуулдаг жуулны бааз, чацарганы талбайгаа Н.Алтанхуяг дарга “минийх биш” гэж арай хэлэхгүй байх.

Нийслэлийг тойрсон багахан ногоон бүсэд эзэн суугаад, түүн дээрээ татвар төлөгч ард түмнийхээ мөнгөөр бизнесээ цэцэглүүлж байгаа чинь хэр зэрэг шударга хэрэг вэ, Н.Алтанхуяг дарга аа! Ийм хүн үе үе шударга бусын хонгил ярих нь хэр оновчтой юм бол? Тийм шударга юм бол татвар төлөгчдийн халааснаас зээл нэрээр авсан мөнгөө даруйхан төрөөрэй.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
hun
32 өдрийн өмнө / 122.201.21.179

evgyi garuud ymdaa

Zochin
33 өдрийн өмнө / 133.28.211.172

Vnexeer xelex vg oldoxgvi luibarchid yumaa, yunii chini shudraga busiin xongil gej eeree adilxan, xeree xereeniixee xariig gaixna gegcheer. Ene 2 namiin shaaruudiig ogt songoxgvigeigeer shine xvmvvsiig gargabal yadaj xuuli xvchnii baiguullaguud n togtbortoi shalgaj bna, shalgaad l bna, bichleg bjee gelgvigeer ene xvvrnvvdiig bx gazart ni ilgeex bxdaa. Yaj ene luibarchdiig vgvi xiix be

алхуяа
33 өдрийн өмнө / 182.160.35.201

төлөөч . шалчийсан чавганц царайлсан ардчилсан шшар чи?

Зочин
33 өдрийн өмнө / 73.59.56.146

Хулгай луйвар хийх гэж л улс төрд ордог юм шив дээ. Бид ч бас орьё. Хүүгүй зээл авмаар байна

БОДЛЫН ХУЛГАЙЧ
33 өдрийн өмнө / 66.181.167.53

АДГИЙН ШААР. ХУЛГАЙ ХИЙЧИХЭЭД ТУЛГААГИЙН ХОРМОЙ ДООГУУР ШУРГАЖ. ЭХ ОРОНЧИЙН ДҮР ЭСГЭСЭН НОВШ. ОДОО ЧИНИЙ ЭЭЛЖ

ЯЛ ОНОО!
34 өдрийн өмнө / 103.9.90.50

Эцэг эхийн Минь 70 жил чөмгөө дундлан байж цус, хөлсөөрөө бий болгосон бүтээн байгуулалтыг 20 хон жилийн дотор хувааж идэж газартай тэгшилчихээд, жирийн иргэдийн 30 жил нус нулимс, хөлсөө дуслуулан байж олсон таван цаасыг татвар нэрээр хурааж авчихаад.. элдэв гоё нэр хаягтай сангаар халхавч хийж өөрсдөө хувааж авч тансаглачихаад. бас Монгол улсыг хөгжүүлнэ гээд байгаа шүү муу малнууд! Монгол улсын иргэд эмчлүүлэх, хүүхэд багачууд сурч боловсрох, залуучууд ажил хийж амьдралаа сайжруулах, хөгшид хүүхдүүд халамжлуулах, улс орон хөгжих, бүтээн байгуулалт хийх бүх мөнгийг цусалсан ЛУЙВАРЧИД! ӨЧНӨӨН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, ҮЙЛДВЭР БАРИХ МӨНГӨӨР ЯНТГАР АВГАЙ ХҮҮХНҮҮДТЭЙГЭЭ БӨГСӨӨ ОРООЖ, ХААН ШИГ ТАРВАЛЗАЖ, ХАНХАЛЗАЖ ЯВАВ ДАА ЭНЭ МУУСАЙНУУД! ЭДНҮҮС БҮГД ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД!

jenkod
34 өдрийн өмнө / 43.242.241.86

hajudaa baigaa balai lalruud. nuuvchind orson luivarchdaa il gargaj haruitslaga toostoochee ta