Роналдиньо өрөнд оржээ

: 30 өдрийн өмнө / 2018-11-14 14:58:06

Бразилийн шигшээ багийн супер оддын нэг асан Роналдиньо өрөнд орсноос болж, нутгаасаа гарах боломжгүй болох дээрээ тулаад байна. Рио Гранде до Сул мужийн шүүхээс 38 настай Бразил эрийн гадаад паспортыг хураан авах шийдвэр гаргажээ.

Учир нь, Роналдиньо өөрийн нэр дээрх 19 үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг төлөлгүй луу унжсан бөгөөд олон жилийн татвараа нуусны улмаас 2 сая ам доллараар торгосон байна. Гэхдээ нэрт хөлбөмбөгчин энэ торгуулийг төлөх чадваргүй болох нь тогтоогджээ. Хөлбөмбөгчин эрийн дансанд ердөө 6 еврогийн үлдэгдэлтэй байсан нь түүний данс улайсныг илтгэж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих