Оросын улаан түрсний экспорт нэмэгджээ

: 29 өдрийн өмнө / 2018-11-15 12:55:06

ОХУ-ын Алс Дорнодын Приморийн хязгаарынхан энэ онд улаан түрсний экспортоо 1,5 дахин нэмэгдүүлсэн гэсэн мэдээ байна. Ингэснээр энэ оны улаан түрсний экспорт 4,200 тонн хүрсэн хэмээн Примор болон Сахалины хязгаарын Хөдөө аж ахуйн хяналтын алба мэдээлжээ.

Энэ тоо мэдээ зөвхөн энэ сарын эхний хагаст гаргасан мэдээлэл бөгөөд  цаашид энэ жилийн эцэс хүртэл нэмэгдэнэ гэдгийг ч дурдсан байна. Өнгөрсөн жил Приморийн хязгаарынхан 2951 тонныг экспортолж байсан гэнэ. Улаан түрсийг импортлогч орнуудыг БНСУ тэргүүлдэг бөгөөд Өмнөд Солонгос /3192,5 тонн/, Япон /1007 тонн/, Хятад /44,7 тонн/-ыг энэ жил авчээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих