Реал Мадрид багийг Сантьяго Солари удирдана

: 31 өдрийн өмнө / 2018-11-15 13:00:25

Өнгөрсөн зун дуулиантайгаар Испаний шигшээ багийн дасгалжуулагчийг урвуулж байсан Реал Мадрид шинэ улирлыг тааруу эхлүүлсний дараагаар Испани мэргэжилтэн Хульен Лопетегиг ажлаас нь чөлөөлөөд байсан. Түүний оронд “Реал Мадрид Кастилья” буюу тэдний хоёрдугаар багийг удирдаж байсан Аргентин дасгалжуулагч Сантиаго Солари түр хугацааны дасгалжуулагчаар томилоод байсан бол жинхэлсэн байна. Ингэснээр Испаний эзэн хааны багийг Аргентин мэргэжилтэн Сантьяго Солари удирдахаар боллоо.

       Өнгөрсөн сарын сүүлийн өдрөөс эхлэн түүний ажил эхэлж, энэ хугацаанд Реал Мадрид багийн удирдлагууд дасгалжуулагчийн эрэлд гараад байсан ч, Аргентин мэргэжилтэнд итгэл хүлээлгэсэн нь зөв хэмээх шийдвэрт хүрчээ. Испаний эзэн хааны баг Соларитэй 2,5 жилийн гэрээ буюу 2021 оны зун хүртэл дасгалжуулагчаар үлдэхээр тохиролцсон байна.

         42 настай Солари ажлаа авснаасаа хойш 4 тоглолтод багаа удирдаж, 100 хувийн амжилт үзүүлж, энэ хугацаанд нийт 15 гоол оруулж, ердөө 2 гоол алдсан амжилтыг гаргажээ. Одоогоор “Реал Мадрид” Испанийн Ла Лигт тэргүүлэгч Барселона багаас 4 оноо дутуу, хүснэгтийн 6-р байранд бичигдэж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих