Улсын хэмжээнд 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ

: 29 өдрийн өмнө / 2018-11-15 14:00:37

Улсын хэмжээнд 2018-2019 оны өвөл нийт малын 17.9 хувь буюу 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн ба дотоодын хэрэгцээнд 5.5 сая, зах зээлд 9.6 сая толгой малыг борлуулах тухай саналаа аймаг, орон нутаг ирүүлээд байна.
Манай улсын хэмжээнд 52 мах боловсруулах үйлдвэр байгаа бөгөөд нэг хоногт 26,6 мянган бог, 6 мянган бод мал нядлах хүчин чадал бий. Махны үйлдвэрүүд малын тарга хүч, малчдын малаа худалдах улирал зэргээс хамааран зөвхөн намар, өвлийн 130 гаруй хоногт үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнийг тооцож үзвэл, манай улсын махны үйлдвэрүүдэд нийтдээ 790,4 мянган бод, 3,4 сая бог, бүгд 4,2 сая толгой малыг үйлдвэрийн аргаар нядалж, бэлтгэх боломж байгаа юм. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих