Цахим сүлжээнд машины зургаа тавиад, шинэ машинтай болжээ

: 29 өдрийн өмнө / 2018-11-15 14:18:29

Америкийн нэгдсэн улсын Калифорн муж сүүлийн өдрүүдэд түймрийн улмаас дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Олон мянган айлууд орон гэргүй болж, 40 гаруй хүн амь насаа алдаж, зарим нэг нь сураггүй алга болоод байгаа юм. Холлувудын одод ч гэрээ алдаж, гэрээсээ дайжиж байгаа энэ үед зарим нэгэн хүмүүс сайн дураараа түймрийн аюулын эсрэг зогсож, бусдын амь насыг аварч байна. Тэдний нэг болох “The_pandra” нэртэй instagram хэрэглэгч өөрт тохиолдсон зүйлсээ хуваалцснаар Тоёота компаниас шинэ машин бэлгэнд авахаар болжээ.



       Тэрээр: “Энэ бол миний @toyotausa -ийн гайхамшиг. Энэ машин миний амьдралыг өнөөдөр аварлаа. Манай жижигхэн тосгоныг айхтар түймэр дайрч өнгөрсөн юм. Харин миний машин намайг болон бусдын амь насыг аврахад хэд хэдэн удаа тусаллаа. Гал сөнөөгч болон хууль сахиулагч нартаа баярлалаа, бидний хэсэг хүмүүс одоо аюулгүй бас эрүүл байна” хэмээн instagram-даа нийтэлжээ.



Олон хүмүүс түүнд талархлын үгс бичсэний хамт Тоёотагийн Америк дэх компанийн зүгээс бичсэн коммент түүнийг болон олон хүмүүсийг баярлуулсан байна.Тэдний зүгээс: “Зоригтой шийдвэрийг гаргаж, Тоёота Тундра машинаараа бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалсан танд талархаж байна. Машиндаа санаа бүү зовоорой, бид таныг шинийг бэлэглэнэ”  гэжээ.



Энэ нь нэг талаас өгөөмөр зан гаргасан боловч, нөгөө талаас маш том суртачилгаа болсон байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих