Блоггер бүсгүйгээс бизнес эрхлэгч эмэгтэй болж, 26 сая дагагчтай болсон түүх

: 28 өдрийн өмнө / 2018-11-15 16:36:36

Forbes сэтгүүлээс онцлон гаргадаг “self-made richest” буюу өөрийн хүч, хөдөлмөрөөр хүчирхэг бизнесийг бий болгож чадсан эмэгтэйчүүдийн жагсаалтанд Худа Каттан дээгүүр байр эзэлдэг. Ирак гаралтай Америк бүсгүйн хувьд АНУ-ын Мичиганы их сургуулийг бизнесийн чиглэлээр дүүргэж, Дубайд санхүүгийн консалтингийн фирмд ажиллаж байсан ч, тэр бүхнээ орхиод makeup artist-аар ажиллахыг илүүд үзжээ.

 
2010 оноос эхлэн гоо сайхны чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл оруулдаг блог ажиллалуулж байгаад улмаар энэ төрлийн заавар видеонуудыг оруулах болсон нь олон эмэгтэйчүүдийг татсан гэдэг. Тэрбээр 2013 онд өөрийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүний брэндийг эгч Аля, Мона нартайгаа хамтран, Huda Beauty нэрээр гаргасан бөгөөд аз болоход анхны томоохон үйлчлүүлэгч нь Ким Кардашиян байжээ. Эхний жилдээ 1.5 сая долларын борлуулалт хийж, дараа жил нь 10 сая доллар болон өсчээ.
 
Түүний удирддаг компаний бүтээгдэхүүний борлуулалт өндөр байхад Худа Каттаны Youtube видеонууд, Инстаграмын постууд хамгийн их нөлөөтэй байсан гэдэг. Өдгөө 34 настай Худа Каттан нь Инстаграм дээр 26 сая дагагчтайн зэрэгцээ, зар сурталчилгаанд мөнгө төлдөггүй. Зөвхөн нийгмийн харилцааны хуудсууд болон сошиал сүлжээ, вебсайтыг л ашигладаг байна. Forbes сэтгүүлийн зүгээс Каттаны хөрөнгийг компани дээр нь суурилан 550 сая ам.доллараар үнэлж байна.
 

Дашрамд хэлэхэд Худа Каттаны нэг эгч нь бизнесийн түншээр нь, нөгөө эгч нь сошиал медиаг хариуцан ажилладаг байна. Эгч дүү гурвын бизнес өдгөө улам цар хүрээгээ тэлж, Худа өөрөө интернет дэх хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг болж хувираад байгаа юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих