Агнешка Радванская зодог тайллаа

: 28 өдрийн өмнө / 2018-11-16 09:46:18

Мэргэжлийн талбайн теннисний шилдэг тамирчдын нэг Польш теннисчин Агнешка Радванская 29 насандаа зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Зодог тайлж байгаагаа Польш бүсгүй лхагва гаригт мэдэгдсэн байна.

2005 оноос эхлэн мэргэжлийн ангилалд өрсөлдөх болсон Радванская ганцаарчилсан ангилалд 594 ялалт хийж, 269 ялагдал хүлээж, 68,83 хувийн амжилтыг үзүүлсэн юм. Улмаар карьертаа 22 тэмцээнд түрүүлж, 2012 оны Уимблидоны шигшээд шалгарч байлаа. 2012 оны 7 сард карьерийнхаа оргил амжилт болох дэлхийн чансааны #2-д эрэмбэлэгдэж байсан.

Их спортоо орхиж байгаа түүний шалтгаан бол гэмтэл юм. Польш бүсгүй 2016 онд гэмтэл авснаар амжилт буурч, дэлхийн чансааны 75-т эрэмбэлэгдэж байсан билээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих