Дима Билан ОХУ-ын гавьяат дуучин боллоо

: 28 өдрийн өмнө / 2018-11-16 09:51:58

Оросын дуучин, жүжигчин Дима Билан Гавъяат дуучин цол хүртжээ. Шагналыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гардуулсан байна.
 
“Үндэсний соёл урлагийг хөгжүүлэхэд олон жил үр бүтээлттэй ажилласан гавъяаг үнэлж дуучин Дима Биланд ОХУ-ын гавъяат дуучин хүндэт цолыг олгож байна” хэмээн зарлигт дурджээ. 
 
Дуучин Дима Биланы олон гайхалтай дууг дэлхий нийт бахдан сонсдог юм. Тэрбээр "Евровидение" олон улсын дууны уралдаанд хоёр удаа Оросыг төлөөлөн оролцож, 2008 онд  "Believe” дуугаараа нэгдүгээр байр эзэлж, "Евровидение"-д түрүүлсэн Оросын анхны дуучин болж байлаа.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих