Өрх толгойлсон 6 хүүхэдтэй Ш.Нарангэрэлд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүллээ

: 28 өдрийн өмнө / 2018-11-16 09:56:51

Гурван сартайгаас есөн насны 6 хүүхэдтэй өрх толгойлсон Ш.Нарангэрэлд туслах аянд нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон нэгдсэн.
Удирдлагын академи болон Хамаг Монгол групп, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын групп зэрэг төрийн бус байгууллагууд болон сайхан сэтгэлт хүмүүсийн хандивын мөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Нарангэрэлийнх тохилог дулаан сууцтай болжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олны төлөөлөл өнөөдөр Ш.Нарангэрэлийн гэрт очиж хүйтний улирал дуустал түлэх түлээ нүүрс, хүнсний бүтээгдэхүүн, мөн 6 хүүхэд тус бүрийн нэр дээр 50000 төгрөг бүхий Голомт банкны “Алтан түлхүүр” хадгаламжийн дэвтрийг нээж гардуулан өглөө.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Ш.Нарангэрэлд хандан “Хүүхдүүдээ эрүүл энх, эрдэм боловсролтой, эх орон, элгэн түмэндээ ач буянаа өгсөн сайн хүмүүс болгон өсгөж хүмүүжүүлээрэй” хэмээн захилаа.

Ш.Нарангэрэл “Түмнийхээ сайн сайхан, амар амгалан амьдралын төлөө зүтгэж байдаг Онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт алба хаагчид, аврагч, гал сөнөөгчиддөө баярлалаа” гэсэн юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
28 өдрийн өмнө / 202.179.24.177

ymarch olon chuuchedteich um dee, yg odoogiin niigmiin baidal end ich l chechuul bainschdee, baga chuuchedteich gesen amidrachad bas l ajil oldochgui chechuul um

MGL
28 өдрийн өмнө / 103.10.22.211

Сайхан мэдээ байна. Миний сайхан монголд муугаасаа сайн нь олон шүү. Тусалсан бүх хүмүүст баярлалаа.