Үндэсний шигшээ багийн хөлбөмбөгчид тогтмол цалинтай болно

: 28 өдрийн өмнө / 2018-11-16 12:02:54

Эдгээр өдрүүдэд Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны тэмцээн Тайваньд үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд Монголын шигшээ баг энэхүү тэмцээнд анх удаа оролцож байгаа билээ.

Зүүн Азийн ХБХ-ны Зөвлөлийн хуралд оролцохоор Тайвань улсад хүрэлцэн очсон МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ө.Шижир нар шигшээ багийн тамирчидтай уулзаж, ирэх оноос бүх тоглогчдыг тогтмол цалинтай болгоно гэдгийг дуулгалаа.

Шигшээ багийн тоглогчид сард 800,000 төгрөгийн цалинг жилийн турш авч, нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлж байхаас гадна тэмцээн уралдаанд амжилттай оролцвол нэмэгдэл урамшуулал авч байхыг нэмж онцлов.
Мөн энэ тэмцээний үр дүнгээс үл хамааран шигшээ багт 25 сая төгрөгийн урамшуулал олгоно гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих