Hague-2018: МУГТ Г.Болдбаатар тэргүүтэй 10 жүдоч барилдана

: 28 өдрийн өмнө / 2018-11-16 12:46:44

Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээн өнөөдөр албан ёсоор эхлэж байна.

Энэ тэмцээнд 62 орны 412 шилдэг жүдочид оролцож байна. Манай улсаас түрүү 7 хоногт Такшкентийн гран при тэмцээнд оролцсон МУГТ Г.Болдбаатар тэргүүтэй 10 жүдоч барилдах юм.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингүүдийн барилдаан явагдана. Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 17 цагт эхлэх бол медалийн барилдаанууд 23:00 цагаас явагдах юм. www.livetv.mn сайт хэсгийн барилдаануудаас эхлэн 3 дэвжээг шууд дамжуулан үзүүлнэ. 

Манай бөхчүүдээс өнөөдөр 6 шилдэг жүдоч дэвжээнд гарах ба манай бөхчүүдийн барилдах жингүүдийн оноолтыг жүдо сонирхогч та бүхэндээ хүргэж банйа.

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн оноолт:

МУГТ Г.Болдбаатарын хувьд D хэсэг эхний барилдаанаа АНУ-ын бөх Агоглиа Давитэй барилдах бол Д.Амартүвшин С хэсэгт эхний барилдаана Болгар улсын тамирчин Герчев Яниславтай барилдах хуваарьтай байна.

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн оноолт:


Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж дараагийн тойрогт ОХУ-ын Оздоев Зелимхантай барилдах бол Д.Алтансүхийн хувьд мөн л эхний тойрогт гоц мөргөж дараагийн тойрогт Герман улсын тамирчин Бизон Марселтай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн оноолт:

Б.Хорлоодой А хэсгийн эхний тойрогт БНХАУ-ын Ван Шинтэй барилдах бол Г.Ганцэцэг С хэсгийн эхний тойрогт БНХАУ-ын Лию Липинтэй барилдах оноолттой байна. 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих